Таван жил даварсан газруудыг хаалаа

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 15

Шадар сайд тушаасны дагуу  ОБЕГ-аас хүн олноор цуглардаг үзвэр, үйлчилгээ, худалдаа, баар, цэнгээний газруудад  шалгалт хийхэд 20 гаруй аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд зөрчил илэрчээ. Тодруулбал, галын аюулгүй байдал хангаагүй байсан учраас үйл ажиллагаа явуулахыг нь түр түдгэлзүүлжээ. Хэдийгээр тус газруудын зүгээс байр сууриа илэрхийлэхдээ үйл ажиллагааг нь зогсоосны улмаас 1700 гаруй иргэний эрх ашиг зөрчигдөж байна гэж байгаа ч, алдаа дутагдлыг засч залруулахгүй бол юу болдог вэ гэдгийг бид бүхэн шатсан САПУ-гийн жишээнээс бэлхнээ мэднэ.

Гол нь үйл ажиллагааг нь түр зогсоогоод байгаа “Метро полис”, “Эргэн дурсахуй”, “Улаанбаатар палас”-ын үзвэрийн танхим”, нүхэн гарц доторх Валют арилжааны цэг, “Тумбааш худалдааны төв”, “Барс Импекс” ХХК-ийн  Барс-1 худалдааны төв, Сохо ХХК-ийн Гүүрэн байгууламж худалдааны төв, “Дурсамж” караоке баар, “Амрита” диско баар, Баянзүрх худалдааны төв зэрэг аж ахуйнууд сүүлийн 4-5 жилийн хугацаанд энэ зөрчлөө арилгахгүй, том толгойлж ирсэн байх юм. Тэгэхээр энэ удаагийн шалгалтаар том толгойтнуудын үйл ажиллагааг зогсоохоос өөр арга мэргэжлийн байгууллагынханд олдоогүй гэж үзэхэд болохоор байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bi(202.179.2.200) 2025 оны 03 сарын 13

uursdud n l heregtei shde. tom shatahaas n avarch bhad bayarlah heregtei shde

1  |  0
s(49.0.201.212) 2025 оны 03 сарын 13

Barsiig yag haaj haragdaach mungu huchtei dee

1  |  0
123(202.72.246.142) 2025 оны 03 сарын 13

Баянзүрх зах хаагдчихсан байгаа юм ууу?

1  |  0
Top