Нэгэн цагт эхнэртэй хүнд сэтгэл алдарч явсан дуучин бүсгүй өдгөө найз залуутай эсэхээ ихэд нууцалдаг. Багагүй хугацаагаар АНУ-д амьдарч, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болсон Э.Ганболор өмнө нь “TV5” телевизийн хөтлөгч, өдгөө шаггүй улстөржиж яваа Б.Ганбаяртай үерхэж байсан гэдэг. “Бие холдвол сэтгэл холдоно” гэдэгчлэн эхний хэдэн жил овоо дориун харилцаатай байсан хосуудын хайр дурлал сүүлдээ эцэслэн шийдэгджээ.
Хамтлагийнхаа уран бүтээлээс өөрийг бодохгүй явсан дуучин бүсгүй ч даруухан төрхөө гээж, гоо сайхны тодорхой өөрчлөлтүүдийг хийсэн бөгөөд эх орондоо ирээд эрчүүдийг хуйлруулж эхэлсэн. Э.Ганболорыг эргүүлээд ч харцыг нь татаж чадаагүй залуус хамтлагийн продюссер Б.Чинбатаас гуйж, үерхэж нөхөрлөх зөвшөөрөл гуйсан гэх элдэв яриа хэвлэлийн хуудсыг чимж байсан цаг саяхан. Тэгвэл хувийн харилцааныхаа талаар удтал чимээгүй явсан дуучин бүсгүй саяхны нэгэн ярилцлагадаа гадаад эртэй дотно байдаг тухайгаа дэлгэжээ. Гэхдээ гэр бүлийн амьдрал зохиох тал дээр одоогоор бодсон зүйл байхгүй учраас энэ харилцаа нь хэр удаан үргэлжлэх эсэх дээр санаа зовдогггүй гэсэн шүү.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 5 )
ta nar denduu ataarhaj bga ym bishuu oorsdoo gadaad yvj chadhgui bolohooroo kkkk
hoorhon shdee
mongol zaluuchuud n toohgui bolood l gadny yumtai zuurald aa l biz ..hend hamaatai yum be
Bas neg...
Mongol emegteichuud ichih nuur baihgui boljdee.