Топ модель Д.Пүрэвсүрэн хөгжимт драмын төрлөөр хийгдсэн “Гоёлын даашинз” кинонд тоглохдоо 1000 ам.долларын үнэтэй даашинзаар гангарч байлаа. Нарийн аргаар боловсруулж, сваровский шигтгээгээр чимэглэсэн гоёмсог хийцтэй уг даашинз тухайн үед охид хүүхнүүдийн арааны шүлсийг ёстой л нэг асгаруулж байсан. Баян айлын эрх охин онгоцны үйлчлэгч эгчийнхээ захиалгаар оёулсан сайхан цагаан даашинзыг улаан дарсаар будаж орхисноор киноны үйл явдал өрнөдөг.
Тэгвэл топ модель Д.Пүрэвсүрэн уг киноныхоо нээлтэд энэхүү даашинзаар гоёж очсон бөгөөд хүн бүр л хийц загварыг нь шагшин магтаж суусан. Харин түүний дараахан олон улсын чанартай хоёр ч тэмцээнд амжилттай оролцоод ирсэн мисс, загвар өмсөгч Ө.Буянхишиг энэ даашинзыг түүнээс “зээлсэн” бололтой. 1000 ам.долларын үнэтэй даашинз өмсч, Д.Пүрэвсүрэнтэй адил байдлаар зургаа авахуулсан Ө.Буянхишиг түүнээс дутахааргүй харагдаж байгаагаа найз нөхөддөө ярьсан гэнэ. Юутай ч дэлгэцэнд мөнхөрч, миссүүдийн хорхойг хүргэсэн гоёлын даашинз хэнд нь илүү зохиж байгааг харцгаая.
С.Цахиур



Сэтгэгдэл ( 2 )
ene buyanhishig gdg ni yamar aimaar darlaisan dorvoljin nuurtei huuhen be miss gemeergui huduunii saalichin huuhen shig l yum bn
Medeej puujeed!