Томчууд зусланд амарч, хүүхэд насаа дурсах боломж нээгдлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 15

Хүүхэд бүрийн хүсэл мөрөөдлийн гүүр болж, тэднийг эрүүл саруул өсөн хүмүүжихэд нь гол үүрэг гүйцэтгэдэг Олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслангийн 35 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Найрамдал төв ойгоо угтаж МЗХ-ны “Залуучуудын Аялал Жуулчлалын Хөгжлийн Төв”-тэй хамтран  “Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг ирлээ” хэмээх тусгай ээлжийн амралтын үйл ажиллагааг ирэх сарын 3-наас 6, 24-ноос 27-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.

“Улаанбаатар-Найрамдал-2013” тусгай галт тэргээр хүүхдийн вант улсад гурав хоног зочлон эрүүл, зөв амрах ховор боломжийг 40 хүртэлх насны залуучуудад олгож байгаагаараа онцлог юм. Эхний ээлж нь ирэх сарын 3-6-ны хооронд явах бөгөөд үүнд 40 хүртэлх насны 200 орчим залуус хамрагдах боломжтой аж. Түүнчлэн хүүхэд насны дурсамжаа сэргээж, орчин үеийн хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа болон амьдрах орчинтой танилцаж, цөөхөн хэдхэн хоногийг ч гэсэн амарч өнгөрөөхийг хүсвэл МЗХ-ны дэргэдэх “Залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төв”-д хандаж болох нь ээ.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
лха(119.40.102.43) 2025 оны 03 сарын 13

40 өөс дээш насныхан хүн бишүү.Одоогийн та нарын энэ амьдралыг цогцлооход 40өөс дээш насныхан их үүрэг гүйцэтгэсэндээ.

1  |  0
kkk(122.201.18.154) 2025 оны 03 сарын 13

za ochij uuya bz

1  |  0
Top