Ж.Гүррагчаа сансарт бурхантай уулзсан уу

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 15

МЗХ-ны дэргэдэх “Залуучуудын Аялал Жуулчлалын Хөгжлийн Төв” олон улсын сансар судлалын өдрийг тохиолдуулан анхны явган аялалаа зохион байгуулж “Хүрэл тогоотын ам”-ыг зориод иржээ. Энэхүү явган аялалд нийт 44 аялагчид оролцож, Бурхан буддагийн цэцэрлэгт хүрээлэнгээс эхлэн алхаж, Их тэнгэрийн аман дахь Бөөгийн тахилгат газар, Хадны сүг зургийг үзэж сонирхонгоо Богд хан уулын тухай домог түүх сонсож, танин мэдэхүйгээ баяжуулсан байна.

Аялалд оролцогчдыг хээрийн цайгаа чанаж байх агшинд Монгол Улсын баатар, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа зочлон очж, аялагч оюутан залуустай уулзсан аж. Аялагч залуусын дундаас нэг нь “Сансарт та Бурхантай уулзав уу?” гэсэн хөгжилтэй асуулт тавихад баатар нисгэгч хариулт болгож маш хөгжилтэй хошин яриагаар хариулсан гэнэ. Өглөө эрт аялалдаа гарсан залуус хөлбөмбөгийн буудалтын тэмцээнд авхаалж самбаагаа сорьж, хамгийн амттай хээрийн цай чанах тэмцээндээ ч идэвхтэй оролцож, аяллын төгсгөлд хот руу буцах замдаа “АХА” тэмцээн зохион хоорондоо өрсөлдөөд авчээ. Бямбын аяллыг 14 хоногт нэг удаа зохион байгуулахаар болсон бөгөөд дараагийн аялал нь энэ сарын 27-нд болох аж.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Jjhhhhjiooijjfhhvjjhg(188.60.147.119) 2025 оны 03 сарын 13

Sasaiin tuulai dahin bvvv vzegd gejeee haha

1  |  0
Ganaa (122.201.18.173) 2025 оны 03 сарын 13

Sansaariin baatariin zuragnaas oruulaach

1  |  0
zochin(202.131.235.74) 2025 оны 03 сарын 13

hoshinoor yu gj hariulsiin? chi setguulch hun bj medeeniihee lead utga yamar tomyololtoi bdgiig n eg haraad naad medeegee bicheech. hoshin mayagaar hariuljee gene u.eniigee tgd medee gd uuriiguu end tend setguulch gd yariad yavdag u?

1  |  0
hudlaa(203.194.115.119) 2025 оны 03 сарын 13

Gurragchaa sansart nissen ni unen yumuu.

1  |  0
Top