Иргэн П.Сэрсмаагийн өргөдлийн дагуу Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Дуламдоржид хурандаа цол олгосон нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтыг зөрчсөн эсэх тухай асуудлаар Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн шалгаад, 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Цэцийн их суудлын хуралдаан хийхээр товлоод байсан билээ.
Цэцийн их суудлын хуралдаан хийхээр бэлтгэж байх үед Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд Д.Тэрбишдагва Онцгой байдлын ерөнхий газрын даргад хурандаа цол олгосон 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Цол олгох, цалинжуулах тухай” 27 дугаар тушаалаа 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 39 дүгээр тушаалаар хүчингүй болгож, энэ тухайгаа Үндсэн хуулийн цэцэд мэдэгдсэн байна.
Нэгэнт Үндсэн хуулийн зөрчлийн шинж арилж, иргэн П.Сэрсмаагийн өргөдлийн шаардлага хангагдсан тул Үндсэн хуулийн цэцийн гишүүн Үндсэн хуулийн цэцэд үүсгээд байсан “Шадар сайд Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай” маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг зогсоож, тус ажиллагааг татгалзах тухай тогтоол гаргажээ.
Иймд 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хийхээр товлосон Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан цуцлагдсан байна.

Сэтгэгдэл ( 2 )
heleh ug algadaa odoo yu ch gehev dee
Үндсэн хуулийн цэц ч гэж дээ.Хэдэн захиалгаар ажилладаг сул цалинтай хүмүүс шүү дээ.П.Очирбат л гэхэд аль эрт тэтгэврийн нас болчихсон.Оюуто