Орон байраа хөлслүүлэн ашиг олдог хэрнээ түрээслэн суусан хүнээ нохойноос дорд үздэг эзэдийн ааш араншингаас болж, өч төчнөөн хүн сэтгэл санаа, мөнгө төгрөг, цаг заваараа хохирдог билээ. Өнөөдөр манайд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалдаг төв гэж байхаас түрээслэгчийн эрх ашгийг хамгаалдаг газар гэж алга. УИХ-ын гишүүн Г.Уянга энэ талаар овоо хөндөж ярисан ч дорвитой хийсэн алхам ажлын үр дүн гэж хаана байнааг эрээд олсонгүй. Лангуу түрээслэгч нарт энэ нь хамааралтай болохоос хувийн орон байрыг түрээслэн амьдрагчдад энэ нь холуур бололтой.
Өчигдөрийн нойтон цас, хар уснаар нэгэн гэр бүлийн эгч дүү хоёр оюутан түлхүүрээ эзэндээ булаалгаснаас болж, гэртээ орж, чадахгүй гадаа даарч, бээрэн наагуур цаагуур хорогдон хаана хандахаа мэдэхгүй явж байгаад манайд хандсан билээ. Бид энэ талаар сурвалжлан холбогдох мэргэжлийн байгууллагатай нь уулзаж, зөвөлгөө аван гэрт нь оруулж өглөө.
Тэд өнгөрөгч оны 8-р сарын 15 наас энэ оны 8 р сарын 15 ыг дуустал нэг жилийн хугацаатай СБД-ийн 6-р хорооны 27 р байранд дамждаг 2 өрөө, тусдаа нэг өрөө бүхий нийт 46м2, 3 өрөө бүхий орон сууцыг сарын 600.000 төгрөгөөр тооцож, бүтэн жилээр нь хөлслөн суужээ. Гэтэл гэрээг хийж мөнгөө олон сараар нь авсан түрээслэгч Д.Дөлгөөн нь тэднийг хугацаа нь дуусаагүй байхад байраа суллаж өгөхийг шаардаж, суллахад ердөө л нэг хоногийн хугацаа өгсөн байгаа юм. Тэр ч байтугай буцааж олгох үлдсэн саруудын төлбөрөөс байрны урсгал засвараа суутгаад ердөө 400000 төгрөгийн буцааж өгнө гэжээ. Тэд 400000 төгрөг буцааж аваад хаана, ямар байр хөлслөн суух билээ дээ.
Учир явдалыг тодруулваас гэрээнд заагдсанаар бол урсгал зардлыг түрээслүүлэгч тал өөрсдөө төлнө гэж заажээ. Мөн гаргахаар бол нэг сарын өмнөөс бичгээр мэдэгдэнэ гэж заачихаад яагаад гэрээгээ зөрчсөнийг ойлгоход бэрх байлаа.
Учир нь гэвээс уг гурван өрөө байрныхаа нэг өрөөг нь түрээлүүлэгч тал өөрсдөө ашиглан эд зүйлээ хийж, цоожилсон байжээ. Анх зарын дагуу тэднийг очиход том өрөөний хойморт байх тус өрөөг онгойлгож, өгнө гэж хэлээд 3 өрөө гэж гэрээ хийн мөнгө төлбөрөө авч оруулчихаад огт онгойлгож өгөөгүй аж. Тэд уг өрөөг гэрээний дагуу суллаж өгөхийг нэг их шаардаагүй бөгөөд гэрээ хийсэн эзэн Лондон явсан байж. Ингээд нөгөө өрөөнд нь мөн нэг гэрийн хоёр эгч дүүс амьдардаг бөгөөд найзууд байрны түрээсээ дундаасаа гаргаж өгөөд дөрвүүлээ амьдардаг аж.. Гэтэл саяхан энэ сарын 2нд Дөлгөөн нь Лондонгоос ирээд нөгөө өрөөндөө орж, юм хум гаргана гээд тэдний өрөөгөөр байнга нэвтэрч орж, гараад юм зөөж, оруулдаг байсан гэнэ. Тэд суллаж өгөх байх гэж бодож байтал эсрэгээрээ эргэж, удаан хугацаанд битүү байснаас болж, хөгцөрсөн өрөөндөө засвар хийхээр болж, эцэстээ байрандаа бүх нийтээр нь засвар хийх тул ийн нохой шиг нэг л өдөрийн дотор хөөж туун, өгөх ёстой мөнгөнөөс нь огт ашиглуулаагүй өмхий өрөөнийхөө засварын зардлыг тооцон аваад гаргах болсон шалтгаан нь аж. Тэднийг гэрээнийхээ дагуу хугацаагаа дуусахаар гарна гэж хэлэхэд Дөлгөөн болон түүний нөхөр Ч.Ганбаатар гэгч эгч дүүсийг гудамжны халтарууд минь зайлцгаа миний орон гэрээс гэх мэтээр элдэвээр харааж, доромжлон хүний ёс суртахуун, ухамсарт орохооргүйгээр айлган сүрдүүлж, дээрэлхэн доромжилсон байгаа юм. Тэднийг айлгаж, дүүгийнх нь гаранд байсан түлхүүрийг гарыг нь мушгиж, эргүүлэн гэмтээгээд түлхүүрээ аваад явсан байна. Яаж өөрсдөө үр хүүхэдгүй юм шиг хүний үр садаас өч төчнөөн сая төгрөг авч ашиглан идэж, дуусгачихаад ингэж ханддаг байна даа.
Тэд анагаах, сэтгүүл зүй, инженер, эдийн засгийн чиглэлээр суралцдаг сэхээтнүүд бөгөөд ноднин сургуулиа төгсөөд ажиллаад удаагүй байгаа. Нэг нь л гэхэд “Оюу толгой” д нягтлан, нярав гэх мэт боломжийн ажилд ороод удаагүй өндөр боловсролтой, чадалтай яав ч гудамжны гэдэг доромжлол үл зохицоно. Төрсөн гэр нь хөдөө орон нутагт байдаг учираас байр хөлслөн амьдрахаас өөр аргагүй аж.
Дөнгөж амьдралын босго даван бие даан амьдрах гэж ядаж яваа аав ээжийн алаг үрсийг алаг үзэн дээрэлхэж буй тэдгээр хүмүүс ичиж амьдраасай даа.
Хандах газар гэвэл мэдээж хэсгийн цагдаа байлаа. Гэтэл цагдаа нар шүүхэд ханд гэсэн юм. Шүүх нь өмгөөлөгчид ханд гэв. Өмгөөлөгч үнэгүй зөвлөнө гэж үү. Хэд гурван төгрөг төлөөд зөвөлгөө аваад шүүхэд очиход шүүхийн нэхэмжлэл гаргахад 70000 төгрөг баримтийн хураамж төлөх хэрэгтэй гэв. Мөн 14 хоногт багтааж, хариу мэдэгдэнэ гэсэн юм. Энэ хугацаанд хөөгдөхдөө тулаад байгаа тэдэнд очих газар мэдээж байхгүй. Энэ талаар Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандахад шүүхэд хандахыг зөвлөсөн.
Тэгэхээр өнөөдөр энэ мэт дарамтанд амьдарч байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалдаг газар ер нь байхгүй л байх шиг байна даа.
Уянгаа гишүүнээ анхааралдаа авч түрээслэгчдийн эрх ашиг гэдгээ дахин хэлж, ярихаасаа ажил болгож, түүндээ эдгээр орон байр түрээслэгчдийн эрх ашгийн зөрчлийг яаралтай шийдэж өгөх боломж, бололцоог нээж өгвөл таны энэ суудалд суусны нэг гавьяа бус уу?
Т.Дуламжав
Сэтгэгдэл ( 1 )
Гэрээ бичиг нь байгаа юм бол шууд шүүхэд хандаач. Юунд хүнд дээрэлхүүлж байдаг юм бэ?