Д.Батхуягийн гэм буруугийн хэмжээ багасав уу?

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 16

Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг Нийслэлийн давж заалдах шатны шүүх авч хэлэлцээд, ялыг нь хөнгөрүүлсэн байна. Д.Батхуягийн ялыг 4 жил, бусад гурван хүний ялыг 3 жил болгосон гэх мэдээлэл байна.

Сануулахад, анхан шатны шүүх бүрэлдхүүн эдгээр нэр бүхий дөрвөн хүнд холбогдох хэргийг  гурван өдөр хэлэлцсэний эцэст Д.Батхуягт 6 жилийн ял оноосон бол бусад гурван эрхэмд мөн 5-6 жилийн ял оноож, хууль бусаар олгосон 106 лицензийн зөвшөөрлийг хүчингүй болгож, төр мэдэлдээ эргүүлэн авах шийдвэр гаргасан билээ.

 Д.Батхуяг эрхмийн тухайд “Саусгоби Сэндс” компанийн хайгуулын болон  ашиглалтын таван лицензийн дөрвийнх нь эрхийг хууль бусаар сэргээсэн нь тогтоогдсон байдаг. Мөн АМГ-ын Геологи, Уул, уурхайн кадастрын дарга Т.Даваацогтоор шийдвэр гаргуулан, н.Жаргалсайханы Зэлэм компанид хууль зөрчин шилжүүлсэн зэрэг гэм буруу нь тус тус тогтоогдсон. Харин Д.Батхуяг нар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдсанаар ийнхүү ялын хэмжээгээ бууруулж чадлаа.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.18.204) 2025 оны 03 сарын 13

Ulsaa idsen hyniig tsaazlah heregtei sh dee. Idsen mongooroo songuulid ner devshih showgaa hiij baisan bizdee. One buyu neg ye club baiguulj mongo ugaaj baisan. Yyniig ni shalgah heregtei sh dee

1  |  0
DFGHJKL(124.158.67.41) 2025 оны 03 сарын 13

SOGTUU BAYRIIN GAR URT IUAA SHUUHED HURTEL NOLOOLJ CHADDAG.

1  |  0
зочин(203.169.52.42) 2025 оны 03 сарын 13

Улсын хөрөнгийг их л шамшигдуулах тусам бага ял авдаг хууль л үйлчлээд байна даа.

1  |  0
с.баяр(203.194.114.5) 2025 оны 03 сарын 13

ШУДАРАГА Шүүх яасан бэ

1  |  0
с.баяр(203.194.114.5) 2025 оны 03 сарын 13

С.БАЯРЫГ яагаад шүүхгүй байна аа

1  |  0
ХУЛГАЙЛСАН НЬ ХОЖИХ ЮМ БАЙНА(183.81.169.21) 2025 оны 03 сарын 13

ӨӨ ЗА ЗА 2 ЖИЛ СУУГААЛ ГАРААД ИРЭХ ЮМ БАЙНА.ОДОО ХОРИГДСОН БАЙЦААГДСАН ХУГАЦАА НЬ ЭДЛЭХ ЁСТОЙ ЯЛАНДАА ХАМРАГДАХЛЭЭР НЭГ ЖИЛ Л СУУГААД ГАРЧ ИРЭЭД ТЭРБУМ ТЭРБУМ МӨНГӨӨРӨӨ ТИЙЧЭЛЖ ӨГӨХ ЮМ БАЙНА .ДЭЭР НЬ ХЭЛМЭГДСЭН ГЭЖ БААХАН АРДЫН БААТАР ЦАРАЙЛНА.

1  |  0
Top