Хууль зүйн яамнаас “Архидан согтууралтыг хянах төрийн бодлого” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр архидалт жилээс жилд нэмэгдэж байгаатай холбогдуулан эрүүлжүүлэх байрыг албадан эмчилгээний болон хордлого тайлах төв болгох талаар хэлэлцлээ. Архидан согтуурах, донтох нь өвчин учир юуны түрүүнд хордлого тайлах, сэтгэл заслын эмчилгээ хийх ёстойг онцолж байна. Архинд донтсон хүмүүс сэтгэл заслын эмчилгээ хийлгэснээр дийлэнх нь архинаас гардаг нь судалгаагаар тогтоогджээ. Гэтэл манайд архинд донтсон иргэдээ эрүүлжүүлэх нэрийдлээр хуучирч муудсан байранд аваачаад хийчихдэг. Уг нь манайхаас өөр улсад эрүүлжүүлэх байр байдаггүй юм байна. Тиймээс албаныхан албадан эмчилгээний болон хордлого тайлах төвийг дэмжиж байгаагаа хэлж байлаа.

Сэтгэгдэл ( 0 )