Бага насны хүүхдүүд алга болж байна гэсэн дуудлага ихсчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 16

Өнгөрсөн ням гаригт гэхэд шар хадны эцэст байдаг нэгэн айлын 6-8 настай хоёр эмэгтэй хүүхэд хашаандаа тоглож байгаад алга болжээ. Орж ирэхгүй удаад байсан учир эцэг эх нь дуудахаар гарахад ойр хавьд байхгүй байж. Чихэр авахаар дэлгүүр орсон юм байхдаа гээд тэр хавийн бүх дэлгүүр хоршоогоор орж, эцэсийн буудал, сургууль, цэцэрлэг, танидаг айлууд гэх мэт бүхийл газраас хайж, сурсан ч эцэстээ ололгүй 3 цаг болсон тул хэсгийн цагдаад мэдэгдэж, хайхад тэндэхийн христийн сүмд байсан аж.

Эцэг эхэд нь хэлэхгүйгээр гоё юманд сууя, юм үзүүлнэ гэх мэтээр христчүүд хүүхдүүдийг хуураад цуглаанруугаа авч явдаг тухай эцэг эхчүүд ярьж байлаа. Мөн энэ мэт хүүхэд алга болсон гэсэн дуудлага БГД, Төмөр зам, тээврийн товчоо орчим удаа дараа гарч, шалгахад нэгэн урсгалийн Христийн цуглааных нь байрныхаа гадна тоглож байсан хүүхдүүдийг элдэв чихэр, жимсээр хууран гоё юм үзүүлнэ гээд дагуулаад явсан байжээ.

Бага насны хүүхдийг шашны урсгалд уруу татан хуурахад хуулийн дагуу хариуцлага тооцдог. Үүнийг эцэг эхчүүд тэр бүр мэддэггүй учираас арга хэмжээ авахуулж чаддаггүй. Хүүхдүүдээ сайн дураараа явж байна гэж ойлгоод загнаад байдаг байна. Хэдэн жилийн өмнө христийн нэгэн буруу урсгалд итгэсэн хүүхэд диваажинд очино гээд амиа хорлосон түүх бий. Ер нь Монголд одоогоор Христийн маш олон урсгалуудын төлөөлөл үйл ажиллагаа явуулж байна. Үүнд хяналт тавих байгууллага гэж алга. Угийн итгэмтгий гэнэн Монгол хүний тархийг олон янзаар угааж, эвдэж байгаад хэн ч юу ч анхаарахгүй байсаар эцэстээ айлын юу ч ойлгохгүй нялх хүүхдүүдийг хуурч, мэхлэн авч яваад толгойг нь эргүүлж байхад зүгээр л хараад суух гэж үү.

Т.Дуламжав

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Fhh(122.201.18.147) 2025 оны 03 сарын 13

Neeere bi ohintoigoo gadaa baij bsn chin neg harsan manai ohind neg hun yum ugch baigaa haragdaad sandraad ochson chin chiher bohi ugchuuc yavad ugsun tegsen minii duu egchteigee goy gazarluu yavhuu goy yum uzuuley gesen baigaamda huuhde sain harj bhgui bol

1  |  0
Top