Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт явагдана

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 16

 Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтийг энэ сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Сургалтанд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Сүхбаатар дүүргийн Онцгой комисс, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн тасаг, Эрүүл мэндийн нэгдэл,Үндэсний архивийн газар, 35 дугаар дунд сургууль гэх 20 гаруй аж ахуйн нэгж, байгууллага оролцох юм. Үйл ажиллагаа нь “Гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үеийн удирдлага, гамшгаас хамгаалах алба, хороо, аж ахуйн нэгж, байгууллага, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд явагдана.

 Хөтөлбөрийн зорилго нь мэргэжлийн ангиудын удирдах бүрэлдэхүүний гамшгийн үед шийдвэр гаргах, мэдлэгийг хөгжүүлэх, харилцан ажиллагааг сайжруулах, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх, ард иргэдийн Аюулгүй, амгалан Улаанбаатар хотод ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд орших аж.

Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/09 дүгээр захирамжийн дагуу явагдах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top