-Бригадын генерал Т.Дашдэлэг химийн хортой хог хаягдал хадгалах зөвшөөрлийг олгохдоо их хэмжээний авилга авсан байж болзошгүй-
Сар гаруй хугацааны өмнө улс дамнасан зэвсгийн наймаа хийсэн байж болзошгүй гэх хэргийн сэжигтнээр татагдсан төдийгүй хил давах эрхээ хасуулсан Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, бригадын генерал Т.Дашдэлэг зөвхөн зэвсгийн наймааны хэрэгт холбогдоогүй бололтой.
Тэрбээр хэн нэгэн албан тушаалтан, эрхтэн дархтаны гар хөлийн үсгээр шийдэгддэггүй томоохон асуудалд нэр холбогдож бас үүнийхээ “үр дүнд” их хэмжээний авилга авсан байж болзошгүй байгаа аж.
Зэр зэвсгийн наймааг чамгүй ашигтай гэдэг. Хар тамхи, мансууруулах бодис, хүний наймаа, эд эрхтэний наймааны дараа ордог гэх эл ашигтай наймаанд хөл тавьсан тэрбээр үүндээ цадаагүй бололтой.
Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, бригадын генерал Т.Дашдэлэг нь эл албан тушаалыг хашиж байхдаа Багахангай дүүрэгт байрлах БХЯ-ны харьяа Цэргийн аэродромын ангорт химийн хортой хог хаягдал хадгалах зөвшөөрлийг өгсөн гэх хэргийн сэжүүр өдгөө цацагдаад байгаа.
Эл хэргийг задалсан эх сурвалжууд нь тус дүүргийн удирдлагууд юм. Тэдний мэдэгдэж байгаагаар “Бригадын генерал Т.Дашдэлэг нь Багахангай дүүрэгт байрлах БХЯ-ны харьяа Цэргийн аэродромын ангорт химийн хортой хог хаягдал хадгалах зөвшөөрлийг “Тамбов цэргийн химичид” гэх ТББ-ынханд өгсөн. Гэхдээ эл байгууллагад химийн хортой хог хаягдал хадгалах зөвшөөрлийг олгохдоо их хэмжээний мөнгө төгрөг авсан байж болзошгүй” гэх.
Баримт дурьдая.
2011 оны арваннэгдүгээр сард бригадын генерал Т.Дашдэлэг нь Багахангай дүүгийн иргэдтэй уулзах үедээ “Тамбов цэргийн химичид” ТББ-ын тэргүүн Л.Баярсайхан гэх нэгэн эрхэмийг дагуулан очжээ. Энэ үедээ тус дүүрэгт байрлах Цэргийн аэродромын ангорт химийн хортой хог хаягдал хадгалах хүсэлтэй байгаагаа дуулгасан ч нутгийн иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулж нэг хэсэгтээ асуудал намжжээ.
Тэр ч бүү хэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийнхөн, Тагнуулын ерөнхий газар, МХЕГ, БХЯ, ОБЕГ зэрэг төрийн болон төрийн бус байгууллага энэ асуудалд анхаарал хандуулж зарим байгууллагаас ажлын хэсэг гарч шалгасан байдаг аж. Эл шалгалтын дараа Цэргийн аэродромын ангорт химийн хортой бодис хадгалж болохгүй гэсэн дүгнэлтийг гаргасан ч бригадын генерал Т.Дашдэлэг “Тамбов цэргийн химичид” ТББ-ын тэргүүн Л.Баярсайхан нар тус объектод хорт бодис хадгалах гэрээг нууцаар хийж, үүнийхээ дагуу III сарын 31-нд анхных нь ачаа Багахангайд очжээ.
Тодруулбал “Тамбов цэргийн химичид” ТББ-ынхан гурван ачааны машины тэвшинд пиг дүүрэн химийн бодис тээвэрлэж очсон байна. Энэ ачаа нь магнийн исэл байсан бөгөөд уг ангорт 220 тонн магнийн ислийг агуулахаар төлөвлөсөн байж.
Эл хорт төлөвлөгөөнд БХЯ төдийгүй ЗХЖШ-ын удирдлагууд холбоотой байж болзошгүй гэх шум байна. Учир нь магнийн исэл хадгалахаар төлөвлөж байгаа “Тамбов цэргийн химичид” ТББ-ын тэргүүн Л.Баярсайхан нь ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажавын ойрын хамаатан нь гэсэн мэдээлэл бас байгаа юм.
Түүгээр ч зогсохгүй албан бус эх сурвалжийн хэлж байгаагаар “Тамбов цэргийн химичид” гэх ТББ-д БХЯ-нд ажилладаг нөлөө бүхий эрхмүүд байдаг гэсэн. Тийм ч учраас “Тамбов цэргийн химичид” ТББ-ын тэргүүн Л.Баярсайхан саяхан БХЯ-нд дээгүүр албанд очсон аж.
МАГНИЙН ИСЭЛ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД ЯМАР НӨЛӨӨ ҮЗҮҮЛДЭГ ВЭ?
“Тамбов цэргийн химичид” ТББ-ынхан “булшлахаар зэхээд байгаа “Магнийн исэл” нь хүний биед олон сөрөг нөлөө үзүүлдэг байна. Үүнд төрөлхийн гажиг, хорт хавдар эхний эгнээд орохоос гадна хүний суралцах чадамжийг бууруулж, удаан хөгжих, харшилтай болох, үргүй болох, ойр ойрхон өвддөг болох зэрэг сөрөг үр дагаваруудтай гэнэ.
Ялангуяа хүүхдэд үзүүлэх нөлөө нь их. Өсөлт зогсоох, ойлгоц удаашрах, хүнтэй харилцах чадамжийг нь бууруулдагаас гадна эмэгтэйчүүдийн хувьд хүүхэд төрүүлэх чадвар болон эрүүл хүүхэд төрүүлэх чадварыг гэмтээдэг аж. Мөн савны гадуурх жирэмслэлт бий болгох магадлал өндөр байдаг гэх.
Түүнчлэн хүйсийн ялгаагүйгээр үргүйдүүлэх, дутуу төрөх зэрэг хорт үр дагаварыг дагуулдаг төдийгүй энэ эмгэг нь хүүхдэд нь удамшдаг байна.
Сэтгэгдэл ( 6 )
бүх хөрөнгийг нь хурааж эзэгүи газар цөл сэтгэлгүй новшнууд араатанаас дор амьдруул
энэ хүнийг эх орноосоо урвасан гэж бодож байна.
duuren abilgalchid
Eh ornoosoo yrvagch.
бүх хөрөнгийг нь улсын орлого болгох нь зүйтэй
ene chini tsumiin hayagdal biz dee