Салхи секундэд 16-18 метр хүрч шуурна

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 16

Дөрөвдүгээр сарын 17-ноос 4 дүгээр сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг хүргэж байна. 17-нд зүүн зүгийн нутгаар, 18, 20-нд баруун, төвийн нутгийн зарим газраар, 19-нд баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно.Салхи 17-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Идэр, Тэс, Тэрэлж, Онон, Халх голын саваар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top