“Бурхантын газар шороо хөдөлгөөн” ТББ-аас санаачлан Хараа голын хоёр талд нутаглаж байгаа Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймгийн удирдлагуудтай уулзалт хийлээ. Энэхүү уулзалтаар хог хаягдал, хараа голын гүүр, элс, хайрганы карьер гэсэн асуудлуудыг хөндөж ярьсан байна.
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг дарга “Жил бүрийн наадмын үеэр гардаг нэг асуудал бол хурдан морь уралдуулдаг газарт хог хаягдал ихээр үүсч эргээд малын өвчин дэгдэх нөхцөлийг бүрдүүлдэг. Тиймээс тухайн газарт морь уралдуулах үгүйгээ энэ сарын 25-нд эцсийн байдлаар шийдвэрлэнэ” гэлээ.
Харин Дархан-Уул аймгийн тухайд Хараа голын эргэн тойрныг бургасжуулах болон бусад зардалд нийтдээ 33,9 сая төгрөгийг төсөвлөсөн байгаагаа хэлж энэ хүрээндээ олон ажил хийхээр төлөвлөжээ. Энэ мэтчилэн хоёр талын удирдлагууд хэрхэн хараа голын эргэн тойрныг хайрлан хамгаалах талаар нэлээдгүй ярилцсаны эцэст дараах шийдвэрт хүрсэн юм.
Хоёр талын удирдлагууд нэгдсэн нэг санаатай байж Хараа голоо хайрлан хамгаалж эргэн тойронд нь элс, хайрга хулгайгаар олборлож буй үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ авах, хог хаягдалаа хамтарсан байдлаар цэвэрлэж голынхоо хоёр талыг тусгай хамгаалалтандаа авахаар болсон байна.

Сэтгэгдэл ( 1 )
shumbaj usluu shte