Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:
Өнөө шөнө төвийн нутгаар, маргааш өдөр нутгийн зүүн хагаст хүйтэн байна.
2013 оны 04 дүгээр сарын 17-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Хүрэн Бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 метр. Архангай, Өвөрхангайн нутаг, Хөвсгөлийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр, зөөлөн шороон болон цасан шуурга шуурна. Онон, Улз, Халх голын саваар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон болон цасан шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.
2013 оны 4 дүгээр сарын 16-наас 4 дүгээр сарын 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
18-нд баруун, төвийн нутгийн зарим газраар, 19-нд баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 20, 21-нд зарим нутгаар хур тунадас орно. Салхи 20-нд Алтайн уулсаар, 21-нд говийн нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Идэр, Тэс, Тэрэлж, Онон, Халх голын саваар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )