Яамнаас төрсөн тэрбумтнууд 400 саяын машин, тэрбумын үнэтэй рентгэнийг шахаж байжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 17

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэлийг өнгөрсөн баасан гаригийн орой Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд баривчилж хорьсон талаар бид мэдээлж байсан. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэлтэй хамт ЭМЯ-ны Оношлогоо, эмчилгээний технологийн хэлтсийн дарга Д.Гончигсүрэн, тус хэлтсийн мэргэжилтэн н.Отгонжаргал нарыг баривчилсан юм. Д.Гончигсүрэнг нь Эмнэлгийн тусламж, бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байгаад 2012 оноос Оношлогоо, эмчилгээний технологийн хэлтсийн даргаар томилогдсон нэгэн юм байна.

Цагдаагийнхан дээрх эрхмүүдийг төсвийн хөрөнгийг үргүй зарсан, хувьдаа завшсан мөн тендерийг будилаантуулсан гэх үндэслэлээр ийн шалгаж буй бөгөөд одоогоор тэд улсад 1.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь ил болоод байгаа юм байна.

Тэдний мөнгө угаасан арга нь их энгийн. Үүнд гагцхүү албан тушаал нь л хүч нэмсэн гэж болно.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл нарын хүмүүс хуйвалдан тус яамнаас зарласан эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт нэгэн компанийг байнга шалгаруулдаг байсан нь нийгэмд нийтлэг үзэгдэл болсон луйвар байлаа.

Энэ л бичигдээгүй хуулийн дагуу тэд албан тушаалаа урвуулан ашиглахад гол хүчин болох нэгэн компанийг үүсгэн байгуулсан нь “Лаб тех” хэмээх компани байжээ. Эл компани нь эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерүүдэд оролцож ихэнхдээ ялалт байгуулна. Мэдээж үүний гол учир нь ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Түмэндэмбэрэл, ЭМЯ-ны Оношлогоо, эмчилгээний технологийн хэлтсийн дарга Д.Гончигсүрэн нарын албан тушаалын буян шүү дээ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар ЭМЯ-аас төрсөн тэрбумтан Н.Түмэндэмбэрэл нь 195 саяын үнэ бүхий рентгений аппаратыг хэд нугалан бараг тэрбум төгрөгөөр шахдаг байжээ. Мөн түргэн тусламжийн авто машиныг гэхэд 400 сая төгрөгөөр авдаг гэх мэтчилэн асуудлыг хэдэн зуун саяар шийдэж дундаас нь чамгүй мөнгө унагаан өөрийн болгодог байсан гэх.

Харин ЭМЯ-ны Оношлогоо, эмчилгээний технологийн хэлтсийн дарга Д.Гончигсүрэнгийн тухайд Н.Түмэндэмбэрэлийн хууль бус үйлдлийг хамгаалж хаацайлдаг гол үүргийг гүйцэтгэдэг байжээ.

Тэдний нийлүүлсэн тоног төхөөрөмж нь чанар, стандартын шаардлага хангадаггүй төдийгүй хоцрогдсон, хугацаа нь дуусаж байгаа хуучин эд байдаг байсан бөгөөд эл асуудлыг хөндөж ЭМЯ-нд гомдол гарган шалгуулах гэхээр Д.Гончигсүрэн нарын “хамгаалалтынхан” “Болж байна, хэвийн ажиллаж байгаа” гэх мэтээр хаацайлан асуудлыг хойш тавьдаг байсан нь илэрхий болоод байгаа аж.

Энд тэндэхийн тендерийг хуу хамж эм, эмнэлгийн тоног төхөөрөмж импортлох эрхийг ногоон гэрлээр халааслан орон нь хуучин, чанар стандартад үл нийцэх “бранк” төхөөрөмж өндөр үнээр нийлүүлдэг уг компанийн захирал нь Б.Болор гэх эмэгтэй байдаг ч далдаас удирдагч нууц ноёнтон нь ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга  Н.Түмэндэмбэрэл гэх мэдээлэл бий. Тиймээс Төрөөс төрсөн тэрбумтныг барьж хорьсон аж.

Энэ мэтээр эрүүл мэндийн салбараас чамгүй хөрөнгө мөнгө хумсалж төрөөс төрсөн тэрбумтны тоог нэмээд буй тэдэнд УМБГ эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй юм.
 

Сэтгэгдэл ( 38 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
нараа (202.179.31.242) 2025 оны 03 сарын 13

сугар төх шорнд хийх хэрэгтэй

1  |  0
нараа (202.179.31.242) 2025 оны 03 сарын 13

сугар төх шорнд хийх хэрэгтэй

1  |  0
нараа (202.179.31.242) 2025 оны 03 сарын 13

сугар төх шорнд хийх хэрэгтэй

1  |  0
хулгайч (103.10.22.27) 2025 оны 03 сарын 13

МАН ийн хулгайч нараа та нар хорин хэдэн жил хулгайлж хулгайлчихаад үнэхэр ханаж цадахгүй байна уу та нар ард түмний эрүүл мэнд амь насаар хүртэл тоглож байсан байна шүү бид ийм хүмүүсээр удирдуулж байсан гэж бодохоор ард түмэн яаж эрүүл энх амьдарч чадах вэ дээ

1  |  0
batbayr(103.10.22.27) 2025 оны 03 сарын 13

үнэхэээр харамсалтай юмаа арайч дээ тэгэх тусмаа ард түмний эрүүл мэндийн төлөө биш юмаа гэхэд нээрээ үнэхээр хэлэх үг алга энэ хулгайч нар шийтгүүллээ гэхэд үсрээд л хоёрхон жилийн ял авна биз дээ гэхэд аравхан мянган төгрөг хулгайлсан хүүхэд арван жилийн яв авдаг шүү монголийн төрд шургалсан хулгайч нар мандтугай ардийн намийнхан тэдний хулгайч нар мандан бадраг

1  |  0
ed nar er toohgui dotoroo***ineed ni hurch bga(27.123.213.131) 2025 оны 03 сарын 13

4 jil awaad 2 jil emnelegt hewtej bgaad garch ireed jargana bz

1  |  0
IRGEN(85.119.89.39) 2025 оны 03 сарын 13

VG DUUGVI TSAATSAL

1  |  0
,jbi(203.169.49.19) 2025 оны 03 сарын 13

Үсрээд л 4 н жилийн ял вна биз! Тэгдэгшдээ !

1  |  0
нара(202.21.105.1) 2025 оны 03 сарын 13

жаахан үнэн бодитой юм бичиж баймаар юмаа юмыг дандаа дэвэргэж худлаа сенсаци болгохоо болимоор юмаа

1  |  0
çî÷èí(49.0.195.14) 2025 оны 03 сарын 13

Á¿õ ãàçàðò ë èéì áàéãààø äýý.

1  |  0
atg(202.179.10.150) 2025 оны 03 сарын 13

bvgdiig n ard tvmnii umnu buudaj xoroo

1  |  0
БАТ(122.201.18.193) 2025 оны 03 сарын 13

МАН ЫН АВИЛАГЧИД ӨӨРСДӨӨ ЯАЖ ШОРОНГООС МУЛТРАХАА БОД ЮУН ЗАСГИЙН ГАЗАР ОГЦОР МОГЦОР ВЭ ЭНЭ АВИЛГЧДЫН НАМЫГ ТАРААМААР БАЙНА ҮЕЭ ӨНГӨРӨӨСӨН НЯМДОРЖ М ЭНХБОЛД ЛҮНДЭЭ ЭНЭ ЛҮДНҮҮД ЗАЙЛЖ МОНГОЛЫН НУРУУГ ТЭНИЙЛГЭЖ БОЛДОГГҮЙ ЮМ БАЙХДАА

1  |  0
TEACHINGFORGUYS(122.201.18.130) 2025 оны 03 сарын 13

YLZRSAN BAGANIIG UNESEER NI HOWHLOH HEREGTEI MUNGU BISH SHVV MINII MONGOLIIN HIIMORLOG ZALUUSAA :D

1  |  0
Зочин(182.160.57.219) 2025 оны 03 сарын 13

Торийн байгууллагад ажилдаг байж их баян нохор бсан юм архидана хуухэндэнэ монгийг баруун солгойгуй цацна онгироо оороо зоволгоо зовоож олсон бол дэмий юманд ингэж ямар ч хун урэхгуй !! Иймэрхуу олгархиуд торийн олон албанд байгаа уунийг илруулж нийгэмд зов гольдролд оруулж бгаа Тэмуужин сайдад баярлах хэрэгтэй !торийн алба руу амиа огохоос буцахгуй улайрагч нарын учир нь уунд л бгаа

1  |  0
Hen ch bish(103.10.22.37) 2025 оны 03 сарын 13

Ylzarsan niigemiin buzar muu buhen zah zuhaasaa il bolj baina da.Iim hogiin shaaruudig shorond hataaj hund ajil hiilgeh heregtei.shigshij baina !!!

1  |  0
bbbb(220.125.100.156) 2025 оны 03 сарын 13

ystoi 1 shorongiin hadaas bn da muu vxeer

1  |  0
Hasar(202.55.191.35) 2025 оны 03 сарын 13

denduu yuma uursduu uwruu tuntiilgeed bysad ajiltan ajillagsad yuch bish nudend ni uzegdedgui eruul mendee ulandaa gishigsen yumnuudin bylhai ni ilerch baiwal taarna mongol ylsiin eruul mendiin yam sonoltiin baidald bgaa

1  |  0
NARAA(182.160.13.63) 2025 оны 03 сарын 13

HEV JURMIIN TSAGDAA DARGA NARTAA BI ZAMIIN TSAGDAA BOLJ AMIDRALAA DEESHLUULIE.GEJ HELSEN SHIG V?

1  |  0
NARAA(182.160.13.63) 2025 оны 03 сарын 13

MAHN-iin ved tusviin tsalintai darga nar land unaj hays barij amidarch baisan n odoo ilreed ireheer ed nar yu ch hiihee butsahaa baijee.Turiig vimvvlj baih n tedend ashigtai bolson baina.Ard tvmen bol yu ch bish.Hajuugaar n Bat-Otgon met ard tvmnii tarhiig ugaagaad. MIAT.Tatvariinhnii geed hede zuun ter bumaar n ard tvmnii mungiig idej uuj baisan n ilreed baina shu dee.

1  |  0
zochin(122.201.22.2) 2025 оны 03 сарын 13

ENE HUUHNUUDEE KINONII DARGA SHIG SAHLAA TATAJ UZDEG SHIG BOLOH NEEEEEEEEE

1  |  0
zochin(122.201.22.2) 2025 оны 03 сарын 13

oo yanaa. unen l baigaa daaemnelegiin mashin ondor unetei irdeg ni bas holbootoi yum bish bgaa daa UNEN YUM BAINA UU HUMUUSEE

1  |  0
Сүгсэлзүүр(122.201.18.188) 2025 оны 03 сарын 13

одоо тэгээд төрийн албаныхны цалинг нэмье гээ.

1  |  0
zochin(27.123.213.131) 2025 оны 03 сарын 13

xaxa 3 jil ogood orshooliin huulund hamragdaad 3 sariin daraa garch jargalaa edleh blgui de

1  |  0
jos(122.201.18.234) 2025 оны 03 сарын 13

shorond n hiigeed bai heden luivarchin zailna todii chinee yadarsan mongolchuudad heregtei

1  |  0
moljigch(222.112.86.95) 2025 оны 03 сарын 13

mah nam dendlee shuu. ilerch baigaa ni ene baih oor ih um garah baihaa

1  |  0
ÿàìäóóäûã øàëãàõ(122.201.18.34) 2025 оны 03 сарын 13

èíãýæ ìîíãîë îðîíä ëóéâàð÷äûã èë÷èëæ øîðîíä àâàà÷èæ øàëãàæ ýõëýñýí íü ñàéí õýðýã. ýíý çàñãèéí ãàçðûí ãàâüÿà ø¿¿ äýý. ìàí ãàðñàí áîë ìîíãîë÷óóä õýçýý÷ ¿¿íèé òàëààð ìýäýõã¿é ºíãºðíº. á¿¿ð ýëãýýðýý õýâòýýä áîñîõã¿é þì áàéñàí áàéíà.

1  |  0
GOK(122.254.127.66) 2025 оны 03 сарын 13

Ene yu ch bishee ERDENET uildveriig l shalgah heregtei

1  |  0
Монгол (202.21.111.180) 2025 оны 03 сарын 13

муу сайн хулгайчууд.... үр хүүхэд нь хэзээ ч сайхан амьдрахгүй дээ

1  |  0
fdsfsgsdg(202.5.202.21) 2025 оны 03 сарын 13

Өндөр болгох нууцыг бүх номын дэлгүүрээс худалдан аваарай . дэлгэрэнгүйг 88226272

1  |  0
ccc(122.201.18.1) 2025 оны 03 сарын 13

za bas araichdee nemne nemne gehed heden zuu dahin nemchihdeg hahahhah nugalaad nugalaal shahad baihgui

1  |  0
319(202.9.47.132) 2025 оны 03 сарын 13

БОЛЬЁ ОО

1  |  0
zochin(202.179.7.6) 2025 оны 03 сарын 13

naad ulaan luiwarchdaa shuud tsaazalwal taarna idsen uusan ni nugel bolj nudeer ni tsuwna da ur huuhded ni buu haldaasai burhan mini

1  |  0
999(202.170.68.140) 2025 оны 03 сарын 13

odoo tegeed 2.3 honogoos suuri uvchin ni sedersen uvchtei uhluut l gene biz uursdiinhuu eruul mended ch anhaarah suhuugui ard tumniihee eruul mendiin tuluu ajillagsadaa gej

1  |  0
татвар төлөгч(202.21.112.2) 2025 оны 03 сарын 13

идсэн уусан нь нотлогдсон бол бүх хөрөнгийг нь хурааж авах хэрэгтэй. эсгий гэр бариад нэг айлын хашаанд түрээс төлөөд амьдраад үзэг л дээ. зөвхөн баривчилж хориод яахын ар гэр нь тансаглаад л улсын мөнгөөр туйлаад байж байг гээд орхих хэрэггүй ш дээ. би эрүүл мэндийн даатгал төлөөд л байдаг хэрнээ шүдээ авхуулахдаа хүртэл хөнгөлөлтгүй үнээр л үйлчлүүлдэг ш дээ.

1  |  0
төрийн албан хаагч(202.61.97.81) 2025 оны 03 сарын 13

яаж нэг төрийн албанд орж санаа амар мөнгөтэй болж сайхан амьдрах вэ туслаач хүмүүсээ

1  |  0
taark(182.160.6.198) 2025 оны 03 сарын 13

oomhii noovshnuud hynii eryyl mendeer togloson buzar luivarchid

1  |  0
Top