Монгол уран нугараач охид Энэтхэгт хүний эрхэнд байжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 17

Сүүлийн үед гадаадад циркийн үзүүлбэрээр ашиг олно, өндөр цалин өгнө хэмээн Монгол нугараач охидийг хуурч, эцэг эхэд нь хэдэн төгрөг өгч хуурамч гэрээ байгуулан авч яваад гудамжинд хүчээр тоглуулан ашиг хонжоо олдог хэрэг удаа дараа гарч байгаа билээ.
Энэтхэг улсад циркийн үзүүлбэр тоглууж, өндөр цалин өгнө хэмээн хуурамч гэрээ үйлдэн 16 насны хоёр Монгол охиныг авч яваад гудамжинд хүчээр тоглуулан ашиг олж байжээ. 20 настай нугараач охин анх энэ хоёрт ажлын санал тавиад аав ээжийг нь нэгэн Энэтхэг иргэнтэй уулзуулан гэрээ хийлгэж, өөрөө тэнд хэдэн жил тоглож, өндөр цалин авдаг байсан гэж итгүүлээд аваад явж. Гэтэл тэнд очсон хойно охидийг орчин нөхцөл муу, хоол унд өгөхгүй, цалингүй ажиллуулсан байна.Энэтхэгт гудамжны цирк гэж нэрлэгддэг хэсэг хүмүүс хөдөө тосгон, алслагдсан газруудаар нүүдэллэн явж үзүүлбэр үзүүлж мөнгө олдог бөгөөд тэр хүмүүсийн хараа хяналт дор ажиллаж байсан аж. Энэ гурав энэ сарын 12-нд барьцаалагдсан хүмүүсээсээ зугтааж, Энэтхэгийн "Шинэ Дели" нисэх онгоцны буудал дээр очиж эх орон руугаа нисэх гэж байсан ч чадалгүй саатуулагдсан байна.Учир нь Энэтхэг улсад очсон даруй 14 хоногийн дотор бүртгүүлэх учиртай бөгөөд бүртгүүлээгүйн улмаас хил нэвтрүүлээгүй бөгөөд нисэх онгоцны буудлынхан Монголын элчин сайдын яаманд мэдэгдэж, охидийг хүлээлгэн өгчээ. Одоо охид бичиг баримтийн зөрчлөө цэгцлээд эх орондоо ирэх юм. Энэ мэт нугараач охид харийн оронд хүний дарамтан дор амьдарч байгаад хүний наймааны хохирогч болох хамгийн өндөр эрсдэлтэй байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(182.160.41.231) 2025 оны 03 сарын 13

Энэ хэдэн хүүхдүүдээс болж энэтхэг явах виз асуудалтай болчихлоо. Монголчууд очсон газраа үргэлж бусаддаа гай болдог гэж үнэн боллоо шүү.

1  |  0
зочин(122.201.18.142) 2025 оны 03 сарын 13

Энэтхэгт хүчингийн хэрэг их гардаг Гэтэл охидуудаа тийш хараа хяналтгүй явуулж л байдаг Ямар хачин хүмүүс гэхээр ийм байнаа Хүүхдээ зарах гэсэн хэргээр шүүхэд эцэг эхийг нь өгөх хэрэгтэй юм байна Тэхгүй бол хүүхдээ мөлжигчид их болоод байгаа юм бишүү

1  |  0
zazaaa(92.104.218.224) 2025 оны 03 сарын 13

uursduu durtaidaa yavchihaad dandaa gonshigonj baih yumdaa..hun amitan hudaldaalagdlaa geed buh hun meddeg bolson zagt ingej haa hamaagui hund itgej yavsan bol uursdiin buruu

1  |  0
Top