Анхаа, Халиун хоёр хуримын дуугаа рок попынхонтой “булаацалдсан” уу

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 17

Аль тэртээх 1980-аад оны үед зохиогдож байсан “Сүүн цагаан хурим” дууг анх гавьяат жүжигчин Б.Дашдондог, Э.Бүрнээбаяр нар дуулж, олны хүртээл болгосон гэдэг. Түүнээс хойш рок попын уран бүтээлчид энэхүү дууг өөр өөрсдийнхөөрөө дуулах болсон ч олны сэтгэлд тэгтлээ хоногшиж үлдсэн нь үгүй. Харин хайрын дууч гэгддэг О.Анхбаяр, Б.Халиунаа нар уг дууны хөгжмийн найруулгыг өөрчлөн дуулж, шинэ цомогтоо хүртэл багтаасан юм.

Улмаар найр хурим хэсч, чамгүй халтуур хийх болсноор тэдний эрэлт хэрэгцээ ч нэлээд нэмэгдсэн аж. Энэ ч утгаараа, хайрын дуучид “Сүүн цагаан хурим” дууны зохиогчдоос зөвшөөрөл авч, өөрсдийн нэр дээр өмчилжээ. Гэтэл зарим томоохон арга хэмжээ, хурим найранд уригдсан дуучид уг дууг нь дуулахыг хараад ихэд бухимдаж, өөрсдөөс нь өөр хэн ч дуулах эрхгүй хэмээн муудалцсан нь олныг гайхуулсан байна.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top