Хоёр нас ч хүрээгүй бяцхан хүүг хоёр багш нь зодсон гэв үү?

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 17

Төмөр замын тавдугаар цэцэрлэгийн “Бүжинхэн” бүлгийн хоёр нас ч хүрээгүй бяцхан хүүг хоёр багш нь зодсон гэх мэдээлэл байна. Эцэг эх нь хүүгээ өчигдөр өглөө  цэцэрлэгт нь хүргэж өгөөд орой  авахад хүүгийнх нь нүүрэн дээр алганы хээ, маажсан ором байжээ. Багш нараас нь учрыг нь асуухад “танай хүүхэд өөрөө юм мөргөчих өө биз “ гэж хэлжээ. Гэтэл хүү нь шөнөжингөө уйлагнаж хоносон учраас гэрийнхэн нь Төмөр замын цагдаад хандсан байна. Харин цагдаагийн зүгээс “Шүүх эмнэлэгт очиж гэмтлийг нь тодорхойлуул” гэсэн байна.

Улмаар гэмтлийг нь тодорхойлуулахад хүүгийн толгойн тус газар цохиж тархинд нь зөөлөн эдийн гэмтэл учруулсан нь тогтоогдсон байна. Тиймээс хүүгийн эцэг эх зодсон багш нарт нь шүүх эмнэлгийн дүгнэлтийн талаар хэлэхэд “Эмчилгээнийх нь зардлыг бид даачихъя” гэсэн хариултыг өгчээ.  Энэ хэргийг Төмөр замын цагдаагийн хэсэгт шалгаж эхэлсэн байна.

Ц.Ганцэцэг

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ээгий(49.0.198.132) 2025 оны 03 сарын 13

яана аа би 3 настай хүүгээ цэцэрлэгт өгөх гэхээр зодох байх гээд өрөвдөөд байдаг.Яасан ч хэцүү болчихсон хорвоо юм бэ дээ

1  |  0
иргэн (202.131.226.133) 2025 оны 03 сарын 13

зэвүүн новшнуудыг шоронд хийгээч. өөрсдөө үр хүүхэдгүй юм шиг хүний алаг үрийг яаж аймар гэмтэл учиртал иь зоддог байнаа арай ч дээ. монголын нийгэм улам л зэрлэгшээд байх юм аа

1  |  0
aagii(98.193.58.123) 2025 оны 03 сарын 13

alaach ter muu 2 bagshiig zevuu hurchihlee

1  |  0
төмөр замчин(202.9.47.130) 2025 оны 03 сарын 13

арй дэндүү байнаа.бид эмчилгээг даачихна гэсэн гэнэ үү?Эрхлэгчийг нь 2 багштай нь хал.

1  |  0
зочин(122.201.18.195) 2025 оны 03 сарын 13

цэцэрэлгүүддэ бичлэгийн камер яаралтай тавимаар байна Манай хүүхдийн нуруу энд тэндээ улайгаад ирдэг Юу болсон гэхээр багш цохисон гэдэг Бага ангид бас камер тавих хэрэгтэй

1  |  0
зочин(122.201.18.16) 2025 оны 03 сарын 13

цэцэрэлгүүддэ бичлэгийн камер яаралтай тавимаар байна Манай хүүхдийн нуруу энд тэндээ улайгаад ирдэг Юу болсон гэхээр багш цохисон гэдэг Бага ангид бас камер тавих хэрэгтэй

1  |  0
Top