Чингис бонд болон хөгжлийн банкны санхүүжилтээр энэ онд улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлж, хурдны замтай уялдуулах олон ажлууд хийгдэх аж. Энэ ондоо багтаж 14.4 км замыг нь ашиглалтад оруулах юм байна. Үлдсэн 20 гаруй км зам он дамжин хэрэгжинэ. Мөн өргөтгөл шинэчлэлтээр 87 км зам энэ ондоо багтаж шинэчилэгдэх юм байна.
Тухайлбал, Яармагийн гүүрнээс Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км, Нисэхийн товчоо, Биокомбинат, Шувуун фабрик чиглэлийн 22.5 км, гэх мэт 20 замд засвар орно. Сэлбийн голын гүүр, Ажилчны гудамжны Дунд голын гүүр, Биокомбинат Шувуун фабрик чиглэлийн гүүрүүдийг өргөтгөн шинэчилж ашиглалтад оруулах юм. Мөн жижиг уулзваруудыг ч засч сэргээх аж.

Сэтгэгдэл ( 5 )
Yu soliorood bgaam be ene chini
ene hudlaa medee bna
2012 ond hiisen ajluudiin jagsaaltiig tavichihsan yum bishuu
2012 getsen baina
Yuun 2012 on be? 2013 biz de?