Манай улс Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдрийг 5 дахь жилдээ тэмдэглэж байна. Жил бүрийн 4 сарын 28-ныг Хөдөлмөрийн аюулгүй, эрүүл ахуйн дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг. Энэхүү өдрийг угтан Хөдөлмөрийн яамнаас “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ыг зарлаад байна.
Ажил олгогч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх Монгол улсын хууль тогтоомжоор хүлээсэн эрх үүргээ биелүүлж, үйлдвэр, компани дээрээ эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгохын төлөө тэргүүлэх ач холбогдол өгдөг удирдлагын тогтолцоог бүрдүүлэх. Ажилтан, албан хаагч нь ажлын байрандаа тохиолдож болзошгүй аюул ослоос өөрийгөө болон хамтран ажиллагчаа хамгаалан ажиллаж, ажлын байранд мөрдөж буй дүрэм, журам, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны бодлого, зааварчилгааг чандлан сахин биелүүлж, аюулгүй ажиллагааны урьдчилан сэргийлэх соёлыг эзэмшиж, аюулгүй эрүүл орчинд ая таатай ажиллах нөхцөл бололцоогоор хангуулан “ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛАХ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАЦГААЯ” хэмээн уриалж байна.
Түүнчлэн аяны хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн гурван талт үндэсний хорооноос нийт ажил олгогч эзэд, ажилтан, төр, засгийн байгууллагад хандан уриалга гаргажээ.

Сэтгэгдэл ( 1 )
ajil olgogchid jhn judagtai hunii hiisniig shudragaar uneldeg bol ajilchin oldonguin ziwlon naanaas bh we