Улаанбаатарт 3-5 хэм дулаан байна

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 18

2013 оны 04 дүгээр сарын 18-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүрэн Бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 метр. Шөнөдөө бүх нутгаар 9-14 градус хүйтэн, өдөртөө Архангай, Төв аймгийн нутгаар 3-8 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Онон, Улз, Халх голын саваар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө бүх нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө Дундговийн нутгаар 1-6 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

2013 оны 4 дүгээр сарын 17-ноос 4 дүгээр сарын 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв


19-нд баруун зүгийн нутгийн зарим газар, говийн нутгийн өмнөд хэсгээр, 20-нд баруун болон төвийн нутгаар, 21,22-нд зарим газраар хур тунадас орно. Салхи 20-нд баруун зүгийн нутгаар, 21-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хугацааны эхээр Дархадын хотгор, Идэр, Тэс, Тэрэлж, Онон, Халх голын саваар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. Хугацааны эцсээр нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top