МАН-ын дарга “Мах” Ө.Энхтүвшингийн ”жиргээ”

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 18

Шинэчлэлийн Засгийн газрыг ажлаа хийж чадахгүй байна, иргэдийн амьжиргааны түвшин буурсаар байна гэж шүүмжилсэн тэрбээр махны үнэ 1200 төгрөгт хүрчихлээ гэж хэлсэн нь олныг мэл гайхаж, цэл хөхөрхөд хүргэсэн. Ийнхүү махны үнийг 1200 болгон суга буулгасан "мундаг" шүүмжлэгч улстөрч маань хальтирсан хэлнийхээ буруугаас болж “Мах” Энхтүвшин хочтой болов оо, хөөрхий. Коммент булан энэ удаагийн дугаартаа МАХН-ын дарга "Мах" Ө.Энхтүвшинг онцлон түүний арвин баялаг намтраас нь комментлов.

1.    УИХ-ын гишүүн, МАН-ын Дарга Монгол улсын Их Хурлын гишүүнээр дөрөв дэх удаагаа сонгогдож 2012 оны 7 сараас эхлэн Монгол Ардын Намын даргаар томилогдон ажиллаж байгаа сүйхээтэй улстөрч нэгэн.

2.    МАН-ын дарга Ө.Энхтүвшин 120 саяын орлоготой болохоороо махны үнийг мэддэггүй бололтой. Түүний өнгөрсөн оны хөрөнгө орлогын мэдүүлэгт жилийн орлого нь 13 сая төгрөг бол гэр бүлийнх нь орлого 120 сая төгрөг гэсэн байдаг.

3.    Тэрбээр эхээс арвуулаа айлын том хүү аж. Бага байхаасаа л гэр бүлийнхээ хоёрдугаар аав нь болж хэдэн дүү нарынхаа төлөө одоог хүртэл зүтгэж хатуужиж ирсэн хүн гэдэг. Тэр ч утгаараа юмуу хэр баргийн зүйлд түргэн хөдлөхгүй барагтай бол сэтгэл хөдлөлөө ил гаргаад байдаггүй гэдэг. Аавын ачааг нуруун дээрээ үүрч дүүрч өдий хүрсэн тэр махны үнэ даанч мэдэхгүй. 

4.   Түүнийг мөнгө төгрөгний асуудалд их хянуур, хатуу ханддаг хүн гэдэг юм билээ. Хүүхдүүддээ ч сул мөнгө хэр барагтай бол өгөөд байдаггүй. Сургалтын төлбөрийг нь л төлдөг байж. Тиймээс хүүхдүүд нь сурахынхаа хажуугаар цагийн ажил хийдэг байжээ. Мань эрийн энэ зан нь ч махны үнэнд нөлөөлсөн байж магад.

5.    Тэрбээр  “Хурд” агентлагт насаараа шахуу ажиллаж буй н.Энхтуяа гэх бүсгүйтэй ханилж байгаад хоёр дахь амьдралаа зохиосон нэгэн. Шинэхэн залуухан амраг нь түүнд махны үнийн өсөлтийг мэдүүлээгүй нь хайр халамжийнх биз ээ.

6.   Ө.Энхтүвшинг намынхаа дотор хамгийн хэл ам бага таталдаг намбатай, төвийг сахисан  хүн гэдэг. Харин сүүлийн үед АН-ыг эсэргүүцэж буйгаа илэрхийлж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үгийг сонсолгүй чихээ даран намынхнаа дагуулаад танхимыг орхиод гарч байсан. Гэхдээ л тусгайлан бэлтгүүлсэн үгээ уншиж байхдаа 12 мянгыг 1200 хэмээн буруу харж гэнэ алдаж орхив.

7.    Түүний энэ үйлдлийг ажиглагчид Ерөнхийлөгчийн сонгууль ойртсонтой холбоотой  PR гэж үзэж байгаа ч өөрөө бол жинхэнэ тэмцэгч болохоор зүтгэж байгаа гэх. Гэхдээ тэр лав махны үнийн эсрэг тэмцэж чадахгүй.

8.    МАН-аас  түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд сойх магадлал өндөртэй байгаа юм.Тиймдээ ч аль хэдийн эсрэг PR- аа хийгээд эхлэж буй гэж байгаа ч махны үнийг буруу хэлсэн нь мордохын хазгай гэгч болов.
9.    Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг анх санаачилж, огцруулах үндэслэлийг нь ч танилцуулсан тэрбээр махны үнийг 1200 гэж хэлснийхээ төлөө "хариуцлага хүлээх ёстой" шогтвол яана.

10.    Түүний хэлсэн үгнээс эш татвал "Шалгуур хангаагүй хүмүүсийг намын үзэмжээр төрийн албанд тавьсан гэв. Үүнээс гадна иргэдийн амьжиргааны түвшин, худалдах авах чадвар эрс доройтсоор байгаа бөгөөд эдийн засаг эрсдэлд орж, гадаадын хөрөнгө оруулалт буурсаар байгаа нь Засгийн газар ажиллахгүй байгааг харуулна" гэжээ. Иргэдийн амьжиргааны түвшин, худалдах авах чадвар буурч байгааг 1200 төгрөгийн үнэтэй мах л харууллаа даа.

11.    Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Засаг захиргаа түүний нэгжийн тухай хууль, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хууль, Тагнуулийн ерөнхий газрын хууль зэрэг хуулиудын 30 орчим зүйл заалтыг зөрчсөн. Энэ бол бодитой үндэслэл. Тагнуулийн ерөнхий газрын даргыг хууль зөрчин дураараа томилсон гэсэн түүний үгийг харвал хууль зөрчөөгүй юм гэж алга. Махны үнэ хүртэл зах зээлийн хуулийг зөрчиж 1200 хүрчихжээ. 

12.    Бондыг төсөв мөнгөний бодлоготой уялдуулаагүй гаргасан нь биднийг хэдэн арван тэрбум төгрөгний өрөнд оруулсан хэрэг болсон хэмээн тэрбээр мэдэгдсэн. 1200 төгрөгийн үнэтэй махны судалгааг гаргахдаа зах зээлтэйгээ уялдуулаагүйгээс болж онигоонд орсон хүн.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
боль(203.194.114.113) 2025 оны 03 сарын 13

энхтүвшин гэгч өөрийнхөө толгой дээрх том модоо хараач. МАН худлаа ярьж иргэдийн тархи угаахдаа боль... Та нар тийм өндөг шиг өөгүй амьтад биш гэдгээ мэддэг үү..

1  |  0
Ерөнхийлргч болгоё(203.194.114.113) 2025 оны 03 сарын 13

ЭНХТҮВШИН ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ... ҮНЭГҮЙ МАХ АВЪЯА ДАА

1  |  0
Bayr(188.60.147.119) 2025 оны 03 сарын 13

Bayrtsogtiig bayr tai hamt shiitgeh yostoi shvvv bayr bultaj vldeh yos baihgvi shvv

1  |  0
ggh(85.1.156.203) 2025 оны 03 сарын 13

tiim bhaa daanch shunaliin tulam yum vzeegvi deeremchin harsnaa avdag hulgailsnaa nuudag zan tai baisiim aa

1  |  0
myygaa medehgui bas huuhemseg kkk(27.123.213.131) 2025 оны 03 сарын 13

ed nar uil ajillagaandaa dugnelt hiihgui bol 2016 ond buur 10 suudal ch awch chadahgui ni todorhoi bolloo gui ter hiij bga jagsaal helj bgaa ug bugdeeree oorsdiigooo ylam l hen ni hen we gedgiigee tod haruulj bna daa muu*****uud kkkkkkkkkkkkk

1  |  0
myygaa medehgui bas huuhemseg kkk(27.123.213.131) 2025 оны 03 сарын 13

ed naraas oligtoi ym yu ch haragddgui ni gaihaltai

1  |  0
zochin(93.1.86.156) 2025 оны 03 сарын 13

Ene darhad butehgui nuhur

1  |  0
BOLD(103.11.192.82) 2025 оны 03 сарын 13

MAN-iaas alban tushaal avsan darga nar n ulsiin mungiig avgai hvvhed nuuts amrag nartaigaa niileed heden zuun ter bumaar n idsnii derged tuuruhud garsan zardal yu yum be? Tatvariinhan gaaliinhan.MIAT-iinhan geed tyuij baisan hvmvvsiin No n ilreheer ed nar yaj iigeed erunhiilugchiig zailuulj uursduu bolood shuuhiig batsaj hamag yumaa nuuh geed l meriij baigaa bolohoos bidnii tuluu sanaa yu ch baihgvi ee MAHN.MAN 2 -t

1  |  0
od(103.11.192.82) 2025 оны 03 сарын 13

Naadah chin bas ARD TVMEN SHILTEI URGAMLIIN TOSOO AVCH IDEJ CHADAHGVI BAINA GESIISH DEE. UURUU L SHILTEI OLIVIIN TOS IDDEG BAIH DAA. AMIDRALAAS TASARCHAAD TEGEED BAS NAMIIN DARGA GENE SHUU CHAAVAAS.NOGOON NVDEND N ERUNHIILUGCHIIN SHUUDAL HARAGDAAD AMI TAVIH GEJ BAIGAAGARD TVMEN MEDDEG BOLSOON.

1  |  0
as(203.91.117.4) 2025 оны 03 сарын 13

Naad noxriin chini sanxuug sain uxval bas neg MIAT iin xereg ilrex yum bisn biz...

1  |  0
zochin(122.201.18.168) 2025 оны 03 сарын 13

MAkh enhtuvshin ch yakh ve oyutolgoi unee bayartsogt yu bolj bnaa

1  |  0
Top