Жил жилийн намар цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэх эцэг эхийн дараалал тоогоо алдаж, гадаа хонох тохиолдол ч газар авсаар байна. Үүгээр далимдуулж багш нар эцэг эхээс гар хүндрүүлэх зүйл авах нь энгийн үзэгдэл болсон.
Тэгвэл салбарын сайд Л.Гантөмөр цэцэрлэгийн бүртгэлийг намар биш зун бүртгэж байхыг цэцэрлэгүүдийн эрхлэгч нарт үүрэг болгосон юм. Тиймээс зургадугаар сарын 20-ноос өмнө цэцэрлэгүүд авах хүүхдийнхээ тоог зарлаж, бүртгэлээ эхлүүлэх гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )