ШӨХТГ-аас нефть импортлогч найман компанид нийт 17 тэрбум төгрөгийн торгууль ногдуулж, анхан болон давж заалдах шатны шүүхээс албадан төлүүлэх шийдвэр гаргасан билээ. Тэгвэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хохирлыг барагдуулах арга хэмжээ авч эхэлсэн байна. Тус газраас “Шунхлай” компанийн шатахуун түгээх зургаан станцыг битүүмжилж, 19 тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг хоригложээ.
Мөн “Петрожамп” компанийн тээврийн хэрэгсэл, “Магнай трейд”-ийн Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт байрлалтай дөрвөн үл хөдлөх хөрөнгө, шатахуун түгээх гурван станц, оффисийн зориулалттай 12 давхар барилгыг битүүмжилж, 30 тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон байна.

Сэтгэгдэл ( 1 )
Магнайгийн газраас хүсэх нэг чухал зүйл байна Зарим хадгаламж зээлийн хоршоо СЗХ-той хуйвалдаад нэрээ сэм өөрчлөөд иргэдийг хохироогоод сураггүй болоод удаж байна Энэ талаар СЗХ-г шалгах хэрэгтэй байна Нэг хоршоог асуухаар дампуураагүй гэж хариулдаг Гэтэл нэр нь жагсаалтад байхгүй Нэрээ өөрчлөөд хадгаламж эзэмшигчдэд олдохгүй болсон байдалтай ХЗХ мэр сэр байх байна Үүнийг шалгаж өгөөч Төв Азийн хөрөнгө оруулалтын сан гэсэн ХЗХ байсан Дампуураагүй гэхдээ нүүгээд утсаа солиод олдохоо байсан Яах вэ?