Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн VII бага хурал Улаанбаатар хотноо дөрөвдүгээр сарын 26-29-нд болохтой холбогдуулж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас бэлтгэл ажлыг хангаж байна. Тухайлбал нийслэлийн замын хөдөлгөөнийг багасгах үүднээс наран туул олон улсын худалдааны төв болон хүчит шонхор зах, хар хорин гэх мэт томоохон зах, Худалдааны төвүүдийг энэ сарын 26-нд буюу баасан гаригт амраахаар болсон байна. Мөн энэ өдрүүдэд авто машины дугаарыг ижил болон сондгой тоогоор нь дугаарын хязгаарлалт хийх юм.
Тус хуралд гадаад, дотоодын 1000 гаруй зочид төлөөлөгч оролцох тул замын хөдөлгөөний хэт ачааллаас сэргийлэх үүднээс томоохон худалдааны төв, захуудын цагийн хуваарьт түр өөрчлөлт оруулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )