Цахим гэмт хэргийн хохирогч болохоос сэрэмжилнэ үү

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 18

Цагдаагийн Ерөнхий газраас дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Мэдээлэл технологийн хөгжлийн өнөө үед манай улсын хүүхэд, залуучууд олон нийтийн сүлжээ сайт болон онлайн чат, онлайн форумд чөлөөт цагаа өнгөрөөж, гадаад улс орны хүмүүстэй найз болох, таних мэдэхгүй хүнтэй танилцаж, нэр, хаягаа солилцож дотоодын болон гадаад улсын иргэдээс үйлдэх гэмт үйлдлийн хохирогч болох тохиолдол нэмэгдэх хандлагатай болж байна. Хуурамч хаягаар олон нийтийн сүлжээ ашиглан найз нөхөд болон харилцах, цахим хаягаар хуурамч худалдаа, үйлчилгээний вэб хуудас явуулах, хуурах, иргэний нэр хаяг, хэрэглэгчийг төөрөлдүүлж дансны болон хувийн мэдээлэл олж авч хууль бусаар ашиглан бусдын нэр хүндэд халдах, тухайн мэдээллээр бусдыг сүрдүүлэх, залилан мэхлэх зэргээс зайлшгүй болгоомжлох хэрэгтэй байна. Тухайлбал твиттэр, фэйсбүүк хуудсаар манай улсын иргэдтэй найз болж байнгын харилцаатай байх хэлбэрээр танилцаж улмаар хувийн бичлэг, фото зургийг олж авч олон нийтийн сүлжээ сайтад байршуулан устгуулахыг хүсвэл их хэмжээний мөнгө нэхэмжлэх байдлаар манай улсын хэд хэдэн залуучууд уг хэргийн хохирогч болоод байна. Дээрх гэмт хэргийн хохирогчоор гадаад улсад сурч байгаа мөн манай улсын иргэд өртөх магадлалтай байх тул цахим ертөнц дахь эдгээр төрлийн гэмт хэргээс өөрийгөө болон найз нөхдөө хамгаалж анхаарал болгоомжтой байна уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top