Шатахуун дутуу шахдаг эсэхийг шалгав

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 18

ШӨХТГ-т шатахуун түгээх станцууд шатахуунаа шахахдаа дутуу шахаж байгаа тухай гомдол ирдэг бөгөөд үүний дагуу Орхон аймаг болон нийслэлд үйл ажиллагаа эрхэлж байгаа “Петровис” ХХК-ын 4-р ШТС, “М-Ойл” ХХК-ын Баянбүрдийн тойргийн ШТС, “Сод Монгол” ХХК-ын Гандангийн дэнж дахь ШТС-уудаар гэнэтийн шалгалтыг ШӨХТГ болон Стандартын газрын улсын байцаагчтай гэнэтийн хяналт шалгалтыг хийлээ. Уг хяналт шалгалтын үеэр Стандарт хэмжил зүйн газрын хэмжил зүйн багажтай машинд АИ-92, дизель, А-80 шатахууныг газар дээр нь хэмжин шатахууны шахалт, чанарыг шалгаж үзэхэд тогтоосон норм, журмын дагуу байлаа. Уг хяналт шалгалтанд нефть импортлогч компаниудын шатахуун түгээх станцууд хамрагдах бөгөөд шалгалтын дүн 14 хоногийн дараа гарна гэж ШӨХТГ-аас газраас мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top