Малчдад дуулгах мэдээ:
20-нд баруун болон төвийн нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хур тунадас орж сэрүүснэ.
2013 оны 04 дүгээр сарын 19-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хүрэн Бэлчир, Идэр, Тэс, голын сав газраар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 градус, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 6-11 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө Хөвсгөлийн уулсаар хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 метр. Шөнөдөө бүх нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө Архангай, Өвөрхангай, Төв аймгийн нутгаар 5-10 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 3 граудс дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 5-10 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.
2013 оны 4 дүгээр сарын 20-ноос 4 дүгээр сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
20-нд баруун болон төвийн нутгаар, 21-нд нутгийн хойд хэсгээр, 22, 23-нд зарим газраар хур тунадас орно. Салхи 20-нд баруун зүгийн нутгаар, 21-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 20-нд ихэнх нутгаар дулаарна, бусад хугацаанд Дархадын хотгор, Идэр, Тэс, Тэрэлж, Онон, Халх голын саваар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )