Дэлбэрэлт үйлдсэн сэжигтний зургийг нийтэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 19

АНУ-ын Бостон хотноо зохион байгуулагдаж буй марафон гүйлтийн тэмцээний үеэр барианы шугамд хоёр удаа дэлбэрэлт гарсны улмаас багаар бодоход гурван хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархадсан тухай эх сурвалжууд мэдээлсэн билээ. Тэгвэл АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос дэлбэрэлт үйлдсэн байж магадгүй хоёр сэжигтний зургийг нийтэлсэн тухай ВВС мэдээллээ.
Холбооны мөрдөх товчооны агент Ричард ДесЛориерс сэжигтэн хоёр этгээдэд ойртож очихгүй байхыг олон нийтэд анхааруулж ,эдгээр этгээдүүд зэвсэглэсэн байж магадгүй гэв. Дэлбэрэлтийн улмаас гэмтэж бэртсэн хүмүүсээс гурван хүүхэд, 11 хүний биеийн байдал хүнд байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top