Монголын кино урлагт хүчин зүтгэж яваа чадварлаг уран бүтээлч Н.Ялалт өөрийн фэйсбүүк хуудаснаа “Х түц” продакшны тайзны бүтээл болох “Сэрүүн хасын нууц” эмгэнэлт драмын жүжигт урилгаар тоглох болсондоо сэтгэл хангалуун байгаагаа онцолжээ. Мөн тэрээр энэхүү тоглолтоо бурхан болсон аавдаа зориулж тоглох гэнэ. Тэрээр “Тэртээ 6 жилийн өмнө хайртай аав минь хамгийн сүүлд ухаан саруул, амьд сэрүүнээрээ намайг харж байжээ. Одоо харин тэнгэрээс тольдож буй. Өнөөдөр би аавдаа зориулж тоглоно. Аав минь та хүүгээ ямар жүжигчин болж явааг минь хараарай” хэмээн бичжээ.

Сэтгэгдэл ( 0 )