Багш нарын шаардаад буй хэмжээгээр яг өнөөдөр цалинг нэмчихвэл улс орон өрний дороос өндийхгүй гэсэн агуулгатай үгсийг Сангийн сайд хэлээд буй. Ингэхэд улс орны өр ширний хэмжээнд ямар өөрлөлт ороод байгаа вэ гэдэгт анхаарал хандуулъя. Арвандолоон оны сүүлийн байдлаар манай нийт гадаад өр 65.6 их наяд төгрөгт хүрсэн байгаа юм. Өмнөх жилийн хэмжээтэй нь харьцуулбал 6.6 их наяд төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт. Гадаад өр гэдэгт засгийн өрнөөс гадна, компаниудын оруулж ирж байгаа зээл төлбөр бүгд л орно. Тэгвэл Засгийн газрын гадаад өрийн хэмжээний тухайд энэ оны хоёрдугаар улирал гэхэд өмнөх улирлаас 328 сая ам.доллараар буурсан гэх чимэгтэй мэдээ байна. Гэхдээ илүү урт хугацааны харьцуулалтыг нь харвал Засгийн газрын өрийн хэмжээ өмнөх жилийн яг энэ үеэс бараг 900 сая ам.доллараар өсчихсөн үзүүлэлттэй байгаа юм. Томоохон өр төлбөрөө барагдуулах хугацаа бол 2022 он хүртэл цаашилсан дүр зурагтай.
Уг нь өр гэхээр л юу юугүй үзэн ядаад байх шаардлагагүй л дээ. Үнэхээр хөгжил дэвшилд зарцуулагддаг бол тэр айгаад байгаа өр чинь ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ юм. Харин манайд улс орны нэр сүр, төрийн эрх мэдэл гээд байгаа бүхнээрээ дэнчин тавьж, гадныхнаас олж ирдэг ногоонуудаа цэвэр “өр”-ийн хэлбэрээр үрэн таран хийчихсэн гашуун туршлагууд бий.
Яг хаана байна гээд араас нь хөөгөөд явахаар сураг алдарчихдаг гэх юм уу даа. Евро бонд, Чингис бондыг гаргаж байх үед бол орж ирэх мөнгөөр нь юу хийх гээд буйгаа тогтоогүй байсан. Ямартаа л Хөгжлийн банк бондын мөнгөө хагас жил хөдөлгөөгүй хэрнээ хоногийн 90 мянган ам.долларын хүү төлсөн гэх том асуудалд унаж байхав дээ. “Хуралдай”, “Гэрэгэ” зэрэг бондуудын хувьд зорилго нь тодорхойгүй тавигдсан өрнүүдийн үргэлжлэл болсон шинэ өрнүүд шүү дээ.
За тэгээд өрийн тулам болж зүдрэхгүйн тулд өрийн зарцуулалт дээр анхаарах нь зүйн хэрэг. Тэгж чадахгүй бол улс орны аливаа шийдвэрүүд саарал ордноос биш хилийн чинадаас гардаг болно. Өрийн асуудалд бодлоготой, ухаантай хандах шаардлагатайг улс орнуудын тийм таагүй жишээнүүдээс ухаарч харж болно. Судлаачдын хэлж буйгаар улс орнуудын өр нэмэгдэхийн хэрээр төсвийн бодлого хумигдаж, бодлогын орон зайгүй болох байдал байгаа аж. Тэгвэл манай тухайд төсвөө хэрхэн зарцуулахаа ОУВС-аас хамааран шийдэж буй нь үүний тод жишээ болов уу.
Улстөрчид сүүлийн жилүүдэд өрөөр наадаж ирсний балаг нь, өнөөдөр багш нар тэмцэж байгаатай холбоотой л харагдана.
Э.Болор
Сэтгэгдэл ( 6 )
Намууд хулгай луйвраа зогсоохгүй бол өр улам нэмэгдэнэ. АН . МАН хоер улс орныг дампууруулсан. Одоо хэнд найдах вэ.
Одоо үндсэн хуулиндаа Параламентаа 2 танхимтай болгож ард түмэн төрдөө хяналт тавихгүй бол болохгүй
buteen baiguulaltdaa zartsuulchihvsl tsaling monhod nemne
ЕРӨНХИЙЛӨГЧ ӨР ТЭГЛЭНЭ ГЭСЭН АВААД БАЙ АВААД БАЙ.
энэ Өрний асуудал АН МАН-ынханы Балагаас үүдэлтэй шүү дээ одоо энэ Намууд Хулгай Луйвараа л больчих хэрэгтэй ш дээ
Zasgin buyu toros toloh or heg yum be kompaniudi or hedew uunig yalgak salgaj bj oto toloh heregtei harin manai udirdahch nar oro toroor toluled bga yum bnaa teher yak ard irged calin tetgewere nemeduleh bile de