Монгол Улсын эрдэс баялаг, уул уурхайн салбарын давуу тал, боломжуудыг таниулах, тулгарч буй сорилтуудыг хэрхэн даван гарах зэрэг сэдвүүдийг тухайлан хэлэлцэх “Дисковер Монголиа-2018” чуулга уулзалт хоёр дахь өдөр нийслэлд үргэлжилж байна. Тус чуулга уулзалтыг зорин ирсэн хөрөнгө оруулагчид уул уурхайн салбарын нөхцөл байдал таатай горим руу дөхөж байгаа ч, хөрөнгийн урсгал хангалттай хэмжээнд наашлаагүй байна гэх байр суурийг илэрхийлж байлаа. Ийм нөхцөлд хөрөнгө оруулалтын тогтвортой орчны асуудал эхэнд тавигдана гэдгийг бас хэлж байна. Компаниуд шинэ төслийн тухай ярьж буйтай зэрэгцэн хөрөнгө оруулагчдын зүгээс эрсдлийг тооцох ёстой гэдэг байр суурийг давхар дайж байна.
Өчигдрийн хуралдаанаар анх удаа бүс нутгийн худалдааг Монголын эдийн засаг тэр дундаа уул уурхайтай холбосон салбар хуралдаан болж хэлэлцүүлэг өрнөсөн. Тэрчлэн "Бүс нутгийн эдийн засаг, дэд бүтцийн санаачлагуудын тухай” гэсэн сэдвээр илтгэл тавьж, салбар хуралдааныг даргалсан Монголын Бизнесийн зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхан “Бидний хамтдаа зорих гол зүйл нь бол Зүүн хойд Азийн уул уурхайн төв болох алхмуудыг идэвхжүүлэх явдал юм. Үүний тулд бид дэд бүтцийнхээ хөрөнгө оруулалтыг зөв шийдэж, төслүүдээ зөв явуулах хэрэгтэй. Ингэж байж эдийн засгийн өсөлтийг дэмжсэн бодлого зөв хэрэгжиж эхэлнэ. Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ, ТЭЗҮ гаргах гээд эрчим хүчний компаниуд нягтран ажиллаж байна. Эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах нь эдийн засагт ашигтай. Монгол Улс нөөцийн хувьд ч, газарзүйн хувьд ч дунд нь байна. Мөн бид хөрөнгө оруулагчдаа зөв мэдээллээр хангаж байж, бизнес ажиллагаа өргөжих юм... Уул уурхайн салбар бол зөвхөн олборлох төсөл биш. Бид хайгуулын үйл ажиллагааг идэвхжүүлэхгүй бол хоцорч байна” гэж байв.
Өнөөдөр болж буй чуулга уулзалтаар оролцогчид “Татвар болон хууль эрх зүйн орчны шинэчлэл”, “Хөрөнгө оруулалт болон хөрөнгө оруулалтын сангууд”, “Нийгмийн оролцоо, хамтын хөгжил”, “Засгийн газрын дэмжлэг болон хөрөнгө оруулалт” сэдвүүдийн хүрээнд хэлэлцэж байна.
“ТАТВАР БОЛОН ХУУЛЬ ЭРХЗҮЙН ОРЧНЫ ШИНЭЧЛЭЛ” сэдвийн хүрээнд Б.Бямбасайхан "Бизнесийн байгууллагуудын оролцоо, нөлөөлөл" сэдвээр, МУУҮА-ийн Удирдах зѳвлѳлийн гишүүн Г.Сурахбаяр "Хүлээгдэж буй хууль эрхзүйн шинэчлэлүүд" сэдвээр, Эрнст энд Янг Монголиа ХХК-ийн Татварын ахлах менежер Р.Хишигнэмэх "Монгол улсын уул уурхайн салбар дахь татварын орчин" сэдвээр, Кинкора Коппер компанийн ерөнхийлөгч ба гүйцэтгэх захирал Сэм Спринг "Чуулга уулзалтын ѳмнѳх хэлэлцүүлгийн үр дүнгүүд: Хѳрѳнгѳ оруулалтыг нэмэгдүүлэх нь" сэдвээр тус тус илтгэл тавиад байна. Харин одоо ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛОН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГУУД гэсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөж байна.
14.00 цагаас НИЙГМИЙН ОРОЛЦОО: ХАМТЫН ХӨГЖИЛ сэдэвтэй холбоотой илтгэл, хэлэлцүүлэг болох юм бол ЗАСГИЙН ГАЗРЫН ДЭМЖЛЭГ БОЛОН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ сэдвээр 16.00 цагаас хэлэлцэнэ.
Э.Болор
Сэтгэгдэл ( 2 )
10 JILIIN DARAA TZ UURHAI MOODNOOS GARNA TERNEES TSAASH YAVBAL DELHII SUIRNE MEDEELLIIN TEHNOLOG
Монгол улс ойрын 20-30 жилд Уул уурхайн салбаргүйгээр хаашаа ч явахгүй гэдгийг дээр, дооргүй, ялангуяа орон нутгийнханд сайн ойлгуулах шаардлагатай байна. Нилээн хэдэн аймаг, сумдын хэтийн, мастер төлөвлөгөөг уншиж үзлээ. Бүгд л 1-рт ХАА-гаар, 2-рт аялал жуулчлалаар, 3-4-рт л уул уурхайгаар хөгжинө гэсэн тэнэг юм бичсэн байх юм. ХАА-бүтээгдэхүүнээр ядаж эх орныхоо хэрэгцээг хангадаг болвол их юм. Дэд бүтэцгүй аялал жуулчлал гэж юү байдаг юм бэ?! Жилд ирж байгаа гэх 400-500 мянган жуулчдын чинь тал нь жуулчны визээр орж ирж барилга, уул уурхайд ажиллаж байгаа гадаадын ажилчид ш дээ?!