ШУУРХАЙ: ОХУ-БНХАУ Монголоор дамжих байгалийн хийн хоолойн гэрээ байгууллаа

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 12

ОХУ, БНХАУ-ын байгалийн хийн хоолойг Монголоор дайруулах төслийн хамтын ажиллагааны гэрээг байгуулжээ. “Эв соёл хүн төрөлхтний хамтын цогц газрын тос, хий” БНХАУ-ын компанийн хөрөнгө оруулалтаар “БНХАУ-ын төмөр замын 25 дугаар товчоо” хийн хоолойн ажлыг гүйцэтгэх юм.

Одоогоор Монголын талд Уул уурхайн, хүнд үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яамдад албан тоот хүргүүлэхээр бэлдэж буй аж. Өнгөрөгч зургадугаар сард БНХАУ-ын Чиндао хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын уулзалтын үеэр Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нар уулзаж байгалийн хийн шугамыг Монголоор дайруулах талаар хэлэлцсэн билээ.

БНХАУ болон ОХУ 2014 онд 400 тэрбум ам.долларын байгалийн хийн гэрээ байгуулсан бөгөөд 2019-2021 онд ОХУ-аас БНХАУ руу байгалийн хийн хоолойгоор дамжуулан анхны бүтээгдэхүүнээ нийлүүлэхээр төлөвлөж буй ажээ.

Б.Азаа

zindaa.mn

Сэтгэгдэл ( 24 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хужаа эр(89.219.10.162) 2018 оны 09 сарын 12

Бид хаана юу тавихаа Монголоос асуудаггуй байхаа. Оориихоо нутагт тавьж байгаа гэж Мэегомбо , Элбэгээ бид гурав тэгэж бодож байгааштээ..

0  |  0
Иргэн(150.129.143.117) 2018 оны 09 сарын 12

Сайн байна

0  |  0
mglhuu(82.233.228.208) 2018 оны 09 сарын 12

darganzaruud ni dalbaganaj guigeed mgl-d ashiggui bolgochihgui bol altan bolomj. Dashiin Byambasuren guaid buh geree helelzliig hiih erhiig ogoh heregtei!!!

0  |  0
зочин(103.212.118.211) 2018 оны 09 сарын 11

Хаана хэзээ хий дамжуулах хоолойг гадны иргэд орж ирээд хамгаалаад байсан юм бэ, Монголд л ийм болох юм байна л даа.Хэдэн труба холбоод хий дамжуулахад байгаль орчинд нэг их халтай зүйл байхгүй л байх, ямар ч байсан алтны компани,монгол нинжа нар шиг хохирол учруулахгүй. Нутгаараа хийн хоолой дамжуулахад манай зүгээс оронд нь юм өгөх шаардлагагүй, эсрэгээрээ харин ч олон улсын практикаас харахад манайд төлбөр төлөх байх.

0  |  0
Нямаа(202.179.26.90) 2018 оны 09 сарын 11

Энэ хоолойгоо хамгаална гээд баахан хятдууд ороод ирэх вий дэ базарваани

0  |  0
Ёох гэж(150.129.142.230) 2018 оны 09 сарын 11

За ээлж дараалан дэлбэрээд байж дээ, хариуцлагагүй монголууд минь.

0  |  0
zochin(139.5.218.182) 2018 оны 09 сарын 11

ORJ IREED SAIN SHALGAAJ BAITSAA

0  |  0
Хотын залуу(43.228.131.110) 2018 оны 09 сарын 11

Хөдөөний малнууд юу ойлгох вэ дээ. Энэ бол эдийн засгийн том боломж.

0  |  0
Зочин(182.160.1.64) 2018 оны 09 сарын 11

Хайран нутаг минь

0  |  0
Zochin(202.4.248.65) 2018 оны 09 сарын 11

Ямар 30 сая хүнтэй биш дээ тэр хоолой ямар ч хэрэггүй.

0  |  0
зочин(202.9.43.241) 2018 оны 09 сарын 11

ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИВОСТОКТ ЯВЖ БАЙГАА , ҮНЭН БАЙЖ МЭДЭХ Л ЮМ

0  |  0
zochin(202.9.43.241) 2018 оны 09 сарын 11

эх сурвалж юу билээ , үнэн үү

0  |  0
Иргэн(103.212.117.132) 2018 оны 09 сарын 11

Монголд ямар ашигтай болон учирч болох хохирлыг нь сайтар тооцсон биз дээ?!?!?!

0  |  0
Барс(45.117.35.3) 2018 оны 09 сарын 11

Тун алсын хараатай, ухаалаг зохицуулахгүй бол хоёр хөршийг холбосон иймэрхүү гэрээ хэлцэл нэн осолтой зүйл. Ядаж л хүн ам олноор суурьшсан төвүүдээс алсуур тавих, газар хөдлөл, гал усны аюул, зэвсэгт мөргөлдөөний талаар ч бодож тооцоолох учиртай.

0  |  0
хихр(43.250.126.90) 2018 оны 09 сарын 11

наад гэрээ чинь аль найман сард зурагдсан ш тээ, тэнэгүү дээ

0  |  0
зочин(203.91.118.247) 2018 оны 09 сарын 11

Энэ чинь Монголыг утааны гамшигаас салгах гарц нээгдэж байгаа юм биш үү, Сайхан мэдээ байна, энэ засаг овоо ажиллаж байна шүү

0  |  0
Top