ӨНӨӨДӨР: Монгол уран хатгамлын үзэсгэлэн гарна

2019 оны 02 сарын 20

09:00 цагт
 

  • "Holiday inn" зочид буудлын хурлын танхимд ХБХХЕГ, ЕХ-ны SECiM төсөлтэй хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангасан Европын холбооны шилдэг туршлагыг дэлгэрүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын арга хэмжээний семинарийг зохион байгуулна. Утас: 99931551
     
  • “Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлого /2019-2026/” төслийн олон нийтийн хэлэлцүүлэг “Blue sky” зочид буудлын Топаз танхимд эхэлнэ. Тус арга хэмжээнд УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дэвид Спрул тэргүүтэй хүмүүс оролцоно. Утас: 99089666, 99209315

 

09:30 цагт
 

  • "Кемпински" зочид буудлын "Алтай" танхимд “Улсын бүртгэлийн салбарын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн” эхэлнэ. 2018 онд улсын бүртгэлийн салбарт хийж гүйцэтгэсэн ажил, цаашид авч хэрэгжүүлэх бодлого шийдвэр, 2019 онд түлхүү анхаарч ажиллах зорилго зорилт, үйл ажиллагааг энэ үеэр хэлэлцүүлнэ. Утас: 320710

 

11:00 цагт
 

  • Богд хааны ордон музейд “ГАЙХАМШИГТ ӨВ СОЁЛ-МОНГОЛ УРАН ХАТГАМАЛ” үзэсгэлэн 3 дахь жилдээ гарна. Энэ удаагийн үзэсгэлэнд Богд хааны ордон хас тэмдэг бүхий хөдрөг, Манжийн үед хан ван зэрэгтэй хүмүүс эдэлж хэрэглэж байсан, задгай хатгамал бүхий луун хээтэй фүс тэмдэг, алтан утас даруулан оёж, задгай хатгамлаар урласан хөшиг гэх мэт өмнө нь олонд дэлгэж байгаагүй бүтээлүүдийг дэлгэнэ.

 

  • "Корпорейт" зочид буудалд эдийн засгийн сэтгүүлчдийн "Өөрчлөгч клуб"-ээс “Утааг бизнес болгох боломж бий юу?” хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 91818811

 

  • Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хурлын танхимд Улсын бүртгэлийн онлайн сүлжээнд сум, хороодыг бүрэн холбох асуудлаар хэвлэлийн бага хуралтай. Утас: 320710

 

  • Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал ЗДТГ-ын А танхимд болно. Хурлаар Баянзүрх дүүрэгт болох дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дахин сонгуулийг зохион байгуулахтай холбоотой мэдээлэл хийх, Шашны асуудлаар авах зарим арга хэмжээний тухай болон бусад асуудлыг хэлэлцэнэ. Утас: 70119921, 99268461

 

12:00 цагт
 

  • Онцгой байдлын ерөнхий газарт ихэнх нутгаар хуурайшилттай, ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 99007969, 99249813, 86150069

 

15:00 цагт

  • Хууль зүйн үндэсний хүрээлэнд “Улаанбаатар хотын бохирдлыг бууруулах иргэнд ойрхон шийдэл” хэлэлцүүлэг болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top