ӨНӨӨДӨР: Нэхмэлийн салбарт хамтран ажиллах эрмэлзэх бичиг байгуулна

2019 оны 02 сарын 26

09:00-15:00 цагт
 

  • “Улаанбаатар Ардчилалын Форум-2019” “Holiday Inn” зочид буудлын хурлын танхимд болно. Форумд Азийн Хөгжлийн Холбоо, Ардчиллын Сүлжээ, Ардчиллын хамтын нийгэмлэгийн 30 гаруй төлөөлөл болон Монгол улсын Засгийн газрын төлөөлөл, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцоно. Утас: 99194455
     
  • Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн ажлын хэсэг “Тавантолгой түлш” улсын үйлдвэр /СХД/, мөн Налайх дүүрэгт байрлах “Хотын түлш”, “Ширээтийн хурд” зэрэг үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцана. С.Бямбацогт тэргүүтэй бусад албаны хүмүүс явна.

11:00 цагт
 

  • Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд оюутан цэргийн бүртгэл болон бусад асуудлуудтай холбоотойгоор НЗДТГ-ын Цэргийн штабаас хэвлэлийн хурал хийнэ. Утас: 325044
  • ХХААХҮЯ-ны есөн давхарын хурлын танхимд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Итали Улсын Эдийн засгийн хөгжлийн яам хооронд нэхмэлийн салбарт хамтран ажиллах эрмэлзэх бичиг байгуулна. Уг эрмэлзэх бичгийн хүрээнд Монгол Улсад нэхмэлийн технологийн төв байгуулах юм. Утас: 8001-9000

11:30 цагт
 

  • “Үндэсний мэдээллийн төв”-д "Эв санааны нэгдэл" үйлдвэрчний эвлэлийн холбооноос "Эрдэнэс Тавантолгой" компанийн ажлын талаар мэдээлнэ.
     
  • Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VII хуралдаан "Хангарди" ордны 14 давхарт хуралдана. Хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилох тухай асуудлыг хэлэлцэнэ. Утас: 70119921, 99268461
     
  • Спортын төв ордонд Дэлхийн оюутны Универсиад их наадамд оролцох Монголын багийг үдэх ёслол болно. Утас: 88008781

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top