ӨНӨӨДӨР: "Монгол хэл хуур" хөгжмийн анхдугаар уралдаан болно

2019 оны 02 сарын 27

08:30-18:00 цагт

  • Хэвлэлийн хүрээлэнд Монголд анх удаа “Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол”-ын үндэсний форум зохион байгуулагдана. Утас: 350002

10:00 цагт

  • Монгол, Америкийн залуучуудын жилийн нээлтийн ажиллагаа ГХЯ-ны "Номин" танхимд болно. Ёслолын ажиллагаанд ГХ-ны сайд Д.Цогтбаатар, АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Майкл Клечески, Бүгд Найрамдахчуудын Олон улсын хүрээлэнгийн /IRI/ Монгол дахь хөтөлбөрийн дарга К.Кастаня нар болон Ардчиллын бэхжүүлэгч залуу манлайлагчдын чуулга уулзалтад оролцохоор ирсэн Мьянмар, Бутан, Киргизстан төлөөлөгчид оролцоно.
     
  • "Ашиг хүртэгч эцсийн өмчлөгчдийг ил тод болгох асуудал, бэрхшээл, практик шийдэл" сэдэвт хэлэлцүүлэг "Туушин" зочид буудлын Сүлд танхимд болно.
     
  • "Сүрьэгүй Монгол" төслийг дэмжиж Хятадын тэргүүн хатагтай 15 мянган ам.доллар хандивласныг гардуулах ёслол "Энхрий Эрдэнэ сангийн байранд болно. Хаяг: 3 хорооллын эцэст СОТ-ын байрны баруун хойно. Утас: 88008516

Үндэсний мэдээллийн төвд:

  • 11:00 цагт Цагдан хорих байранд шүүгч амь насаа алдсантай холбоотой, мөн бусад асуудлаар хуульчдын төлөөлөл мэдээлэл хийнэ.
     
  • 11:30 цагт Шүүгч амь насаа алдсан цаг үеийн асуудлаар ҮАБЗ-д шаардлага хүргүүлэх талаар “Иргэний шударга шүүх” ТББ-аас мэдээлнэ.

13:00 цагт

  • Дэлхийн усны ѳдѳрт зориулан ШУТИС-ийн геологи, гидрогеологийн салбараас профессор Марк Гольц болон АНУ-н элчин сайдын яамны мэргэжилтэн нарын нээлттэй семинар зохион байгуулна. Утас: 80044109

14:00 цагт

  • Монголбанкнаас сар бүр зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн хурал болно. Утас: 88118801, 91992520
     
  • "Монгол хэл хуур" хөгжмийн анхдугаар уралдаан 50-р бүрэн дунд сургууль дээр болно. Утас: 99010133, 99177753

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top