ЭХЭМҮТ-ийн Нүдний мэс заслын тасгийн эмч нар Канад улсын Английн Колумбын их сургуулийн нүдний тасгийн профессор Кристофер Лайнс эмчтэй хамтран Монгол Улсад анх удаа хоёр төрлийн мэс засал, эмчилгээг амжилттай хийв.
- Гэмтлийн гаралтай нүүрний 6-р мэдрэлийн саажилттай хялар хүүхдэд “Ботулины токсин” хийснээр нүдний хөдөлгөөн хязгаарлагдаж баруун нүд гадагш хөдлөхгүй байсан зургаан настай хүүгийн нүдний хөдөлгөөн сэргэж, хэвийн хардаг боллоо.
- Төрөлхийн нүдний даралт ихсэх өвчтэй хүүхдэд анх удаагаа “Өнцөг нээх” мэс засал буюу гониотоми хийлгэснээр зургаан настай охины нүдний даралт буурлаа.
Сэтгэгдэл ( 1 )
Сурсан далай сураагүй нь балай. Монголчууд сурах дадлаажихдаа хурдан улс шүү.Эмч нартаа баярын мэнд хүргэж улам их амжилт хүсэе.