"Маргад-Эрдэнэ миний эрдэнэ" хандивын үзэсгэлэнг зориорой

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 05

Зургаан настай Э.Маргад-Эрдэнэ хүүгийн эмчилгээний зардлыг бүрдүүлэх хандивт зориулсан уран бүтээлийн үзэсгэлэн, дуудлага худалдаа, арт өдөрлөг зохион байгуулагдах гэж байна. "Маргад-Эрдэнэ миний эрдэнэ" өдөрлөгт нийт 50 гаруй уран бүтээлчид нэгджээ.

“Маргад- Эрдэнэ миний эрдэнэ” үзэсгэлэн нь хүнд өвчинтэйгөө тэмцэж буй Э.Маргад-Эрдэнэ хүүгийн төлөө хийж байгаа уран бүтээлчдийн сэтгэлийн бэлэг юм. Энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж буй уран бүтээлчид болон зураач Ж.Анунаран бусад салбарынхныг ч бяцхан хүүд туслаасай хэмээн уриалахыг зорьж байгаа гэнэ.

"Маргад эрдэнэ миний эрдэнэ" уран бүтээлийн үзэсгэлэн, дуудлага худалдаа, арт өдөрлөг  дөрөвдүгээр сарын 5, 6, 7, 8-ны өдрүүдэд "MN17"  арт галерейд болно.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top