Дуучин Д.Болд гэргийн хамт Э.Маргад-Эрдэнэ хүүг эргэж очжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 05 сарын 06

Өмнөд Солонгост амьдарч буй монголчуудад зориулан “BOLD 12 ертөнц" тоглолтоо толилуулж байгаа Төрийн соёрхолт, дуучин Д.Болд Сөүл хот дахь тоглолтынхоо үеэр Э.Маргад-Эрдэнэ хүүг эргэжээ. 

Буруу оношилгоо, эмчилгээний улмаас хүнд өвдөж, БНСУ-ыг зорьсон Э.Маргад-Эрдэнэ хүүгийн бие өдрөөс өдөрт дээрдэж байгаа сайхан мэдээг дуулгахад таатай байна. Дуучин Д.Болд гэргийн хамт хүү дээр очсон талаараа дөнгөж сая сэтгэгдлээ хуваалцаж, хүү болон аав, ээжтэй нь авахуулсан зургаа цахим хуудсандаа нийтэллээ.

Тэрбээр "Сөүл хот дахь тоглолтоо хийчихээд, өнөөдөр SAMSUNG эмнэлэг дээр Э.Маргад-Эрдэнэ дүүг эргэж очлоо. Бие нь өдрөөс өдөрт сайжирч байгаа юм байна. Ээж, аавтай нь хүүтэй нь эхнэр бид хэд нэлээн ярьж суулаа. Гэхдээ одоо бас их л удаан эмчлүүлэх шаардлагатай юм байна. Аав, ээж хоёр нь хүүгийнхээ эрүүл мэнд, ирээдүйн амьдралд нь бүх зүйлээ зориулжээ. Бахархаж байна. Тэдний гэр бүлд, Э.Маргад-Эрдэнэ дүүдээ хамгийн сайн сайхныг хүсэж байна. Солонгост өчигдөр хүүхдийн баяр нь болсон. Дүүг уйдаж байгаа байх гэж бодоод тоглоом авч очлоо. Мөн эмчилгээний зардалд нь хандив өргөлөө. Та бүхэн маань ч гэсэн боломжоороо цаг алдалгүй их бага ч гэлтгүй хандив өргөөрэй. Монголчууд бид цөөхүүлээ ч БИДНИЙ СЭТГЭЛ баян шүү.Түргэн эдгэж, эх орондоо хэрэгтэй мундаг хүн болоорой. Хүчтэй байгаарай" гэсэн байв.

Хэдхэн хоногийн өмнө зураач Ж.Анунаран болон дүрслэх урлагийн уран бүтээлчид хүүд туслах “Маргад эрдэнэ миний эрдэнэ” аянд нэгдэн, хандивын үзэсгэлэн зохион байгуулж, 100 гаруй уран бүтээлчийн бүтээлээс борлуулан, 30 сая төгрөгийг хүүд хандивласан. 

Ийнхүү урлаг, соёлын уран бүтээлчид хүнд өвчтэй хүүд туслах аянд сайхан сэтгэлээр нэгдсээр байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэг.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Урам(59.153.113.40) 2019 оны 05 сарын 09

Овоо доо

0  |  0
Хишигдэлгэр(103.229.122.9) 2019 оны 05 сарын 07

Сэтгэлийн дэм өгч эцэг эхэд нь урам хайралсан Та 2 т Амжилт хүсье!!!

0  |  0
Зояин(203.91.118.247) 2019 оны 05 сарын 07

Мундаг залуу шүү. Маш их баярлалаа. Эцэг эхэд нь их сайхан итгэл үнэмшил өгч, сэтгэл санаагаар дэмж эн байна. Амжилт хүсье.

5  |  0
Зояин(203.91.118.247) 2019 оны 05 сарын 07

Мундаг залуу шүү. Маш их баярлалаа. Эцэг эхэд нь их сайхан итгэл үнэмшил өгч, сэтгэл санаагаар дэмж эн байна. Амжилт хүсье.

3  |  0
mn(202.126.88.54) 2019 оны 05 сарын 07

Болиоч ээ, шууд хүүний пост хусахаа

1  |  0
Top