Өнөөдөр /2019.05.18/ нийслэлд "Автомашингүй өдөр" тохиож байна. Энэ өдөр Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх хэсэг 07:00-17:00 цагийн хугацаанд автомашингүй бүс болдог ба олон улсын марафон гүйлт болдог уламжлалтай.
"Улаанбаатар марафон-2019" олон улсын гүйлт Сүхбаатарын талбайд 09.30 цагаас нээлтээ хийнэ.
Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Тээврийн цагдаагийн албанаас автомашингүй өдрийн хүрээнд замын хөдөлгөөнд дараах байдлаар өөрчлөлт оруулж байна.
***
АВТОМАШИНГҮЙ ӨДӨР: НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЧИГЛЭЛҮҮДИЙН ӨӨРЧЛӨЛТ
- Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө буюу Баруун дөрвөн замын уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Хөх тэнгэрийн гудамж, Партизаны гудамж, Олимпийн гудамж, Самбуугийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлах тул эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 40 чиглэлийн 344 тээврийн хэрэгслийн чиглэлд өөрчлөлт оруулна.
- Их тойруугаар явах чиглэлүүдэд Баянбүрд, “Үндэсний шуудан” сонин, Сансарын ШТС зогсоолуудаар, Нарны замаар явах чиглэлүүдэд “Жигүүр гранд”, Замын цагдаагийн газар, “Миний дэлгүүр” зогсоолуудаар, Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүдэд Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн зогсоолуудаар, Баруун дөрвөн замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд МҮЭСТО, “Элба” төв, “Бөмбөгөр” худалдааны төв, “Нарны титэм”-ийн зогсоолуудаар, Зүүн дөрвөн замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд Сансарын үйлчилгээний төв, Хадвар судлалын үндэсний төв зогсоолуудаар бууж, сууж үйлчлүүлэх боломжтой.
- Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун дөрвөн зам, Нарны гүүр, Зүүн дөрвөн замаар үйлчилж 17.00 цагаас хойш үндсэн маршрутаар үйлчилгээ үргэлжилнэ.
***
АВТОМАШИНГҮЙ ӨДӨР: ЦАГ АГААР ЯМАР БАЙХ ВЭ?
Цаг уур, орчны шинжилгээний газрын урьдчилан мэдээлснээр өнөөдөр Улаанбаатарт шөнөдөө -2, өдөртөө 6 хэм дулаан байх ажээ.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн хур тунадас, өдөртөө нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 5-7 градус дулаан байна.
Сэтгэгдэл ( 0 )