Хүнд металл тодорхойлох багаж гардуулав

2019 оны 06 сарын 04

Монгол улсад нийтийг хамарсан химийн осол, хордлогын үед нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор 2017-2018 оны хооронд Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран хэрэгжүүлж буй “Нийтийг хамарсан химийн ослын үеийн нийгмийн эрүүл мэндийн менежментийн чадавхийг бүрдүүлэх” олон улсын төслийн хүрээнд олон арга хэмжээг авч хэрэгжүүллээ.

Химийн ослын шалтгааныг үнэн зөв тодорхойлж, эмчилгээ оношилгоог цаг алдалгүй үзүүлэхэд лабораторийн хүчин чадал, багаж, тоног төхөөрөмжийн хүрэлцээг сайжруулах зорилгоор биологийн болон орчны дээжинд хүнд металлын агууламж тодорхойлогч Та-Лаб, АВА-3 маркийн нийт 3 ширхэг тоног төхөөрөмжийг өнөөдөр НЭМҮТ-ийн Орчны эрүүл мэндийн хор судлалын лаборатори,  Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд хүлээлгэн өглөө.

Уг багаж нь ОХУ-д үйлдвэрлэгдсэн бөгөөд ундны ус, бохир ус, агаар, хөрсөнд As, Cd, Pb, Cu, Zn, Mn, Co, Fe, Ag зэрэг хүнд металл тодорхойлдог багаж юм. Энэхүү үйл ажиллагаанд ЭМ-ийн дэд сайд Л.Бямбасүрэн, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол улс дахь Суурин төлөөлөгч Др.Сергей Диордица, НЭМҮТ-ийн захирал Д.Нарантуяа болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Эх сурвалж: ЭМЯ
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top