Бэлгийн замаар дамжих халдвар, тэмбүүгийн өвчлөлийг бууруулах, улмаар төрөлхийн тэмбүүг устгах талаар эрүүл мэндийн салбарын хэмжээнд дорвитой арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байгаа юм.
Энэ ажлын хүрээнд эмэгтэй биеэ үнэлэгчдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг мэргэжилтнүүдийн сургалтыг Сэлэнгэ аймагт зохион байгуулж, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг, тус аймгийн Замын-Үүд сумын ЭМТ-ийн БЗДХ-ын кабинетын эмч нар болон “Төгс бүсгүйчүүд”, “Хатан замнал”, “Чуулсан үгс”, “Эмэгтэйчүүдийн итгэл найдвар” зэрэг дөрвөн ТББ-ын төлөөлөл оролцон өндөр эрсдэлт бүлгийнхэнтэй харилцах арга барил, тэдний дунд зохион байгуулах арга хэмжээний талаар ярилцан, харилцан туршлага судлан, цаашид анхааран хамтран ажиллах асуудлаа ярилцсан байна.
Мөн Халдварт өвчин судлалын үндэсний төвийн БЗДХ, ХДХВ, ДОХ-ын Тандалт судалгааны албаны мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй баг Эрүүл мэндийн сайдын 2017 оны 305 дугаар тушаалаар батлагдсан “БЗДХ, ХДХВ-ийн тусламж үйлчилгээний заавар”-ын хэрэгжилт, тэмбүүтэй өвчтөний эмчилгээний дараах хяналт, хавьтал судлалын үйл ажиллагаа, ялангуяа жирэмсэний хяналтын тусламж үйлчилгээ зэргийг хянах хуудсын дагуу дэмжлэгт хяналтыг хийн, эмч мэргэжилтнүүдэд ажлын байранд нь зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулах ажлыг Сэлэнгэ, Булган, Ховд аймагт хийж байгаа юм. Үүний үр дүнд өвчтөний оношилгоо, эмчилгээнд мөрдөх зааврыг хэрэгжилтийг газар дээр нь үнэлэн, улмаар шинэчлэхэд шаардагдах нотолгоог бүрдүүлнэ.
Сэтгэгдэл ( 3 )
BUU TENEGTETSGEEGEECH , TA NAR MUU YUMYG UUGSHUULJ BAYNA , BIEE UNELEGCHIDEDD SURGALT GENEE , KHUTSWAA, TED NARYG BUGDIIG NI UGUY KHIIKH KHEREGTEY ,
Сайн уу, ээж ээ Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913