ӨНӨӨДӨР: "Нөхөрлөл" олон улсын хүүхдийн уран зургийн үзэсгэлэнг нээнэ
09.00 цагт
- Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэг Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.
10.00 цагт
- Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар хэлэлцүүлэг Төрийн ордонд зохион байгуулна.
11.00 цагт
- Өмнөговь аймгийн малчид бэлчээр хамгааллын асуудлаар “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлнэ.
- Пара пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртэж, Дэлхийн дээд амжилт шинэчилсэн Гавьяат тамирчин Э.Содномпилжээ тус тэмцээний талаар Спортын төв ордонд мэдээлнэ.
- Монгол, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл, мэдээллийн алба, Үндэсний туршилтын бага сургууль хамтран "Нөхөрлөл" олон улсын хүүхдийн уран зургийн үзэсгэлэн Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн Орд галерейд нээнэ. Утас: 8844-4845
12.00 цагт
- Уул уурхайн компаниудын хариуцлагагүй үйлдэл; эрх мэдэлтнүүдийн хууль бус үйл ажиллагаанаас болж Өмнөговь аймгийн байгаль орчин ихээр сүйдэж; малчид малаа хариулах бэлчээр; нутаггүй болоод байна. Улаан номонд бүртгэгдсэн ан амьтад устаж; иргэд уух усгүй; малчид бэлчээргүй болсон тул Өмнөговь аймгийн малчид Монгол Улсын Ерөнхий сайдад шаардах бичиг хүргүүлэхээр болжээ. Энэ талаарх хэвлэлийн бага хурал "Монгол ньюс" мэдээллийн төвд болно. Утас: 9409-1377
Сэтгэгдэл ( 0 )