Гуравдугаар эмнэлэг нийгмийн хамгааллыг дэмжих сарын аяныг эхлүүллээ

2019 оны 08 сарын 03

Монгол улсын Засгийн газрын 2019 оны 05 сарын 12-ны өдрийн 193 дугаар тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/295 дугаар тушаалыг хэрэгжүүлэн ажиллах хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлэг 2019 оны 8 дугаар сарыг “ЭМНЭЛГИЙН АЖИЛТНЫ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫГ ДЭМЖИХ САР“ болгон зарлах Эмнэлгийн даргын 2019 оны 07 сарын 30-ны өдрийн Б/361 дүгээр тушаалаар ажлын хэсгийн бүрэлдхүүнийг томилон, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг батлаж хэрэгжилтийг ханган ажиллаж эхэллээ.




Тус эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдэд Засгийн газрын 2019 оны 193 дугаар тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/295 дугаар тушаал, 2019 оны А/12 дугаар албан даалгавар, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 07 сарын 29-ний 2/3421 тоот албан тоотоор ирүүлсэн албан даалгавар, Эмнэлгийн даргын 2019 оны Б/361 дүгээр тушаал зэргийг тайлбарлан таниулах, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг 2019 оны 08 сарын 01-ний өдрөөс эхлүүлсэн.



2019 оны 08 сарын 02-ны өдөр Эмнэлгийн удирдлагын баг, захиргааны албад, ажлын хэсгийнхэн эмнэлгийнхээ дэмжин туслах үйлчилгээний ажилтан, ажилчидтай уулзалт, ярилцлага хийж тэдний саналыг сонсож, 2 ажилтныхаа ар гэрийн нэн тулгамдсан асуудлыг шийдвэрлэлээ. Эмнэлгийн ажилтнуудын нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэхэд ажилтан бүрийн идэвх, оролцоо, санаачлага нэн чухлыг тайлбарлан, санал солилцоцгоолоо. Энэхүү зорилтот сарын үйл ажиллагаанд тус эмнэлгийн Үйлдвэрчний эвлэлийн хороо идэвхийлэн ажиллаж, олон талт ажлуудыг эмнэлгийн захиргаатай хамтран хэрэгжүүлж байна.

Монгол улсын эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сарын үйл ажиллагаанд амжилт хүсч, “НЭГ НЬ НИЙТИЙН ТӨЛӨӨ, НИЙТ НЬ НЭГНИЙХЭЭ ТӨЛӨӨ” хамтран зүтгэцгээе хэмээн Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олон бид уриалж байна.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top