УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ ТАРХИНЫ СУДАСНЫ ЦҮЛХЭНГ СУДСАН ДОТУУР ЭМЧЛЭХ СҮҮЛИЙН ҮЕИЙН ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
Улсын гуравдугаар төв эмнэлгийн тархины судасны ангиографийн оношилгоо эмчилгээний баг ХБНГУ-ын Katharinenhospital Stuttgart эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч профессор Hans Henkes болон ОХУ-ын В.А.Алмазовын нэрэмжит Анагаах ухааны үндэсний судалгааны төвийн тархины судсан дотуурх мэс заслын зөвлөх, профессор Андрей Евгеньевич Петров нартай хамтран 2019 онд 3 дахь удаагаа тархины артерийн судасны хүнд хэлбэрийн том болон олон цүлхэнтэй эмгэгийг судсан дотроос нь цусны урсгал өөрчлөгч стент (имплант) тавьж эмчлэх судсан дотуурх мэс засал эмчилгээг нийт 12 хүнд амжилттай хийж гүйцэтгэлээ. Мэс заслын үед болон дараа гарсан хүндрэлгүй эмчлүүлэгчдийн биеийн байдал сайжирч эмнэлгээс гарлаа.
Дээрх хүнд хэлбэрийн тохиолдлуудад тавьж суулгасан нийт 308 сая орчим төгрөгийн зах зээлийн өртөг бүхий цүлхэнгийн цусны урсгал өөрчлөгч стентүүдийг ХБНГУ болон ОХУ-ын зочин профессорын хамтарсан багаас хандив болгосон төдийгүй мэс засал эмчилгээг үнэ төлбөргүйгээр хийж гүйцэтгэсэн болно.
Олон улсад нэр хүнд бүхий профессор Hans Henks болон А.Е.Петров нарын өндөр түвшний мэргэшсэн дээрх эмч мэргэжилтнүүд тус эмнэлгийн удирдлагатай уулзалт хийх үеэрээ Монгол улсад тархины судсан дотуурх мэс заслын үндэсний чадварлаг багтай хамтарч ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд цаашид Герман, ОХУ, Монгол улсын гурван талт хамтын ажиллагааг эмнэлзүйн болон сургалт, эрдэм шинжилгээний чиглэлээр улам өргөжүүлэн ажиллах хүсэлтэй байгаа уламжилж, төлөвлөсөн асуудлуудыг ойрын хугацаанаас эхлэн хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
Сэтгэгдэл ( 2 )
МОНГОЛ УЛСЫН МИНИЙ ХҮН МӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН КОМПАНИЙН ИРГЭДИЙН САНХҮҮГИЙН БАНК-ИЙН БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ, БУРХАН ШААРДСАН БАНК (citybankloans10@aol.com) (citybankloans123@gmail.com) Намайг Мария гэдэг. Би МОГОЛИЯ-аас ирсэн. Би сүүлийн 5 сарын турш жинхэнэ зээлийн компанийг хайж, бүх байшингаа худалдаж авлаа. тэд хариуд нь юу ч өгөхгүйгээр миний мөнгийг авсан, миний бүх найдвар алга болж, би бухимдаж, бухимдаж, интернетийн зээлийн компаниудад ямар нэгэн зүйл хийхийг хүсээгүй тул найзаасаа мөнгө зээлэх гэж очсон гэж би хэллээ.
Үнэхээр гайхамшигтай, өндөр түвшинд мэргэшлээ эзэмшсэн хамт олон байна лээ. Миний эгч энэ т өрлийн мэс засал 10 -аад жилийн өмнө хийлгэсэн. Одоо хүртэл Архангай аймагт эрүүл энх аж төрж байна. Энэ хүмүүсээ бид, төр засаг дэмжсэн шиг дэмжих хэрэгтэй ! Алтан гарт эмч нартаа баярлаж явдаг шүү !!!