СЭМҮТ-ийн эмч, ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа

2019 оны 09 сарын 03

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь “ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫГ ДЭМЖИХ САРЫН АЯН”-ы хүрээнд Эрүүл мэндийн ажилтны эрүүл мэндийг дэмжих зорилгоор, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулсан.

Үүнд: 
-    Биохимийн шинжилгээ, цусны дэлгэрэнгүй шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ, элэгний В, С вирусын илрүүлэх шинжилгээнд нийт 350 хүн, хэт авиан шинжилгээнд 114, зүрхний цахилгаан бичлэгийн шинжилгээнд 53 хүнийг хамруулж, зөвлөгөө өгсөн.  
-    Амны хөндийн үзлэг, оношилгоо хийж, шүдний зарим эмчилгээг үнэ төлбөргүй хийсэн.
2019 оны 08 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд “+ЦЭНЭГ, ВИТАМИНЖУУЛАЛТ” өдөрлөгийг эрүүл мэндийг дэмжигч байгууллагуудтай хамтран зохион байгуулж, нийт эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудыг витаминжууллаа.
Мөн зорилтот бүлэг болох “Нуруу, үе мөч, захын мэдрэлийн эмгэг”-ээр оношлогдсон 42 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудын эмчилгээг үнэ төлбөргүй хийлээ.

Эх сурвалж: ЭМЯ

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үнэн(103.212.117.109) 2019 оны 10 сарын 01

Халамж авагсдын 90 хувь нь сэтгэцийн өвчтэй гэж жүжиглэдэг гуйлгачид. Ийм хүмүүсийн дийлэнхи нь СЭМҮТ-ийн байрладаг Баянзүрх дүүргийн гуйлгачид. Хайран улсын мөнгийг бэлэнчлэх сэтгэлгээтэй хүмүүст өгөөд байх юм. Тархины компьютер томограф гэх мэтээр жинхэнэ шизофрени өвчтөнг илрүүлж болдог байхад манай ноль сэтгэцийн их эмч нар улсын мөнгийг энэ хүмүүст үрээд байна.

0  |  0
Top