ТӨСӨВ 2020: Сурагчдын ҮДИЙН ЦАЙ-ны зардал ингэж нэмэгдэнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 09 сарын 27

2012 оноос хойш нэмэгдүүлээгүй цэцэрлэгийн хүүхдийн хоол болон ЕБС-ийн Үдийн цай хөтөлбөр, дотуур байрны хоолны зардлыг 50 хувиар тус тус нэмэгдүүлэхээр төсвийн төсөлд тусгасныг  Сангийн сайд өчигдөр мэдэгдсэн.  

Тэгвэл өнөөдрийн байдлаар  бага ангийн сурагчийн үдийн цайг 600 төгрөг, цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолыг 1650 төгрөг, дотуур байрны хоолыг 2315 төгрөгөөр тооцож олгож байгаа.

Харин 2020 оны төсөв батлагдсанаар:

 

  • Бага ангийн сурагчдын ҮДИЙН ЦАЙ-  900  төгрөг
  • Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардал -2475 төгрөг
  • Сурагчдын дотуур байрны хоолны зардал – 3472 төгрөг болж тус тус нэмэгдэх нь ээ.

Энэхүү арга хэмжээнд давхардсан тоогоор нийт 660 орчим мянган хүүхдийг хамруулах аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top