ТӨСӨВ 2020: Агаарын бохирдлын төлбөрийн орлогыг 44 тэрбумаар тооцжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 09 сарын 27

Ирэх оны улсын төсвийн төсөлд агаарын бохирдлын төлбөрийн орлогыг 44 тэрбум төгрөг байхаар тооцжээ. Үүний 95 орчим хувь буюу 42 тэрбум төгрөгийг олборлосон түүхий нүүрсэнд ногдуулах төлбөрөөр, 2 тэрбум төгрөгийг автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс ялгарах нүүрсхүчлийн хийнд ногдуулах төлбөрөөр тус тус төсөвт төвлөрүүлэхээр тооцсон байна.

Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх, ойжуулах бодлогыг дэмжих, энэ чиглэлээр орон нутгийн төсвийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээг үргэлжлүүлэн 2020 онд олборлосон түүхий нүүрсэнд ногдуулах агаарын бохирдлын төлбөрийн 50 хувь буюу 21 тэрбум төгрөгийг олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа тухайн орон нутгийн төсөвт хуваарилах аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.34) 2019 оны 09 сарын 28

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319

0  |  0
Top