ТӨСӨВ: Автомашины татвараар 264.4 тэрбум төгрөг төвлөрүүлнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 10 сарын 05

Ирэх онд суудлын автомашины онцгой албан татварын орлогоор 264.4 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр тооцсон байна. Өнгөрсөн жилүүдэд импортолсон суудлын автомашины насжилт, хөдөлгүүрийн төрөл, багтаамж болон импортын төлөв байдал зэрэг хүчин зүйлийг харгалзан ингэж тооцжээ.

Монгол Улсад импортолж байгаа нийт тээврийн хэрэгслийн тоонд эзлэх хос тэжээлт, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашины тоо дунджаар 35 орчим хувийг эзэлж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top